Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗҮҮН ГЕРМАНЫХАН ИЛҮҮ АТААРХУУ

Зүүн ба Баруун Герман нэгдсэний баяраар ХБНГУ-д германчуудын эв нэгдлийн өдрийг тэмдэглэдэг. Дөч гаруй жил хоёр өөр системд байсан болохоор оршин суугаа газраасаа хамаараад одоо ч гэсэн олон зүйлд их ялгаатай хандаж байдаг.
Тухайлбал, “Bild” сэтгүүл санал асуулга явуулахад оролцогсдын 36 хувь нь Баруун германчуудыг мөнгөний араас хэт улайрдаг гэжээ. Харин 21 хувь нь Зүүн германчуудыг амьдралдаа илүүтэй гутардаг, эрх баригчдын өмнө илүүтэй хүлцэнгүй бас атаархуу гэсэн хариултыг ч хүмүүс өгчээ.

Асуулгад оролцогсдын 74 хувь нь хоёр хэсгийн оршин суугчид одоо хүртэл сэтгэлгээгээрээ ихээхэн ялгаатай гэжээ.
Цаашлаад, Баруун Германы оршин суугчдын 21 хувь нь хэзээ ч Зүүндээ очиж байгаагүй. Зүүний оршин суугчдын есөн хувь нь хэзээ ч Баруундаа очиж үзээгүй аж.
Хөдөлмөрийн бүтээмжээрээ Зүүн нь 20 хувь доогуур байдаг болохоор өрхийн орлогоороо ч нэлээд бага.
1990 оны аравдугаар сарын 3-нд ХБНГУ ба БНАГУ хоёр албан ёсоор хоорондоо нэгдэж, энэ өдрийг германчуудын эв нэгдлийн баяр болгон тэмдэглэдэг болжээ.

0 Сэтгэгдэл
baliar sotslizmiin gai sh de
Хамгийн их уншсан