Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

100 жилийн түүхтэй Орос-Монголын хамтын ажиллагааны өдрүүд эхэллээ

Өмнөх нийгмийн үед Монгол-Зөвлөлтийн найрамдын сарын ажил хэмээн сүр дуулиантай зохиодог  байсан арга хэмжээг энэ жил Монгол Улс, ОХУ-ын хооронд найрамдлын хэлэлцээр байгуулсны 100 жилийн ойд зориулан хоёр орны хамтын ажиллагааны өдрүүд нэрийн дор зохион байгуулж байна. Хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд энэ хэлэлцээр байгуулсны 100 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол-Оросын найрамдлын “Алтан намар” наадам, Орос улсад монгол оюутан сургаж эхэлсний 90 жилийн ойд зориулсан “Боловсролын салбар дахь монгол-оросын хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний уулзалт, Орос-МОнголын хматын ажиллагааны хэлэлцээр байгуулсны 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгэний бага хурал зохион байгуулах юм байна. Үүнээс гадна дунд сургулийн сурагчдын дунд” Гар гараасаа барилцан бие бие рүүгээ инээмсэглэцгээе” гар зураг, шүлгийн уралдаан, орост их дээд сургууль төгсөгчдийн хөл бөмбөгийн тэмцээн, орос монгол залуучуудын урлагийн хамтарсан тоглолт зохиох гэнэ.

Эдгээр арга хэмжээ зөвхөн нийслэл хотод төдийгүй бүх аймаг хот, ялангуяа Эрдэнэт, Дархан зэрэг ОХУ-ын консулын газар байрладаг газруудад өргөнөөр зохионо гэж Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвийн захирал Е.Г.Михаилов, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Өмнө нь Монгол-Зөвлөлтийн найрамдлын сар гэж сүр дуулиантай орон даяар зохиодог байсан, одоо нам гүмхэн болдог болоо юу даа гэсэн сэтгүүлчийн асуултад сансрын нисэгч Ж.Гүррагчаа “Өмнө нь үнэхээр сүр дуулиан болж туг далбаа хийсгэн бүх хүнийг оролцохыг уриалдаг  байсан. Одоо бол гарах үр дүн, ач холбогдолд нь илүүтэй анхаарч байгаа” гэсэн хариу өглөө.

Мөн анхны хэлэлцээр байгуулсны 100 жилийн ойд ОХУ-ын Засгийн газар хэр ач холбогдол өгч байна вэ гэсэн асуултад ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэвлэлийн атташе А.С.Акулова “Монгол Улс бол ОХУ-ын старатегийн түвшний түнш, хөрш болохоор манай Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгаа. Ийм ч болохоор энэ жилийн арга хэмжээнд Новосибирск мужийн амбан захирагч В.А.Юрченко тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчдийг ирүүлсэн” гэсэн юм. 

1911 оны үндэсний эрх чөлөний хөдөлгөөний үр дүнд байгуулагдсан Богд хаант Монгол улсын гадаад хэргийн сайд чин ван Ханддорж тэргүүтэй засгийн газрын төлөөлөгчид Орос улсад айлчлахад Петербург “монголын асуудлаар сайд нарын тусгай зөвлөгөөн” хийж хоёр талын хэлэлцээрт гарын үсэг зурах асуудлыг сайд нарын зөвлөлийн хуралдаанд оруулсан байна. Улмаар 1912 оны арваннэгдүгээр сарын 3-нд Монголын нийслэл Нийслэл хүрээнд хамтын ажиллагааны гэрээнд Оросын талаас Оросоос Бээжинд суусан төлөөлөгч И.Я.Коростовец, Монголын талаас Да лам Цэрэнчимид нар гарын үсэг зуржээ. Энэ хэлэлцээрт “Монголын ард түмэн богд Жавзандамба хутагтаа хаанаар өргөмжилж хятадаас тусгаар тогтносноор Монгол, Хятадын өмнөх харилцаа байхгүй боллоо. Иймд орос, монголын найрамдал, худалдааны цоо шинэ нөхцөл бий болж энэ талаар Монгол, Орос улс хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж байна” гэжээ. Мөн 1913 оны хоёрдугаар сард мөн И.Я.Коростовец, Монгол Улсын ерөнхий сайд сайн ноён Намнансүрэн, цэргийн яамны сайд Эрдэнэ ван Гомбосүрэн нар монгол цэргүүдийг сургаж бэлтгэх хэлэлцээрт гарын үсэг зурж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан