Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮХАА-н сайд Х.Баттулгад НҮБ-аас шагнал гардууллаа

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Грациано Да Силва 2012 оны 10 дугаар сарын 04-05-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Ноён Грациано Да Силва Ерөнхийлөгч, Шадар сайд нарт бараалхахын  зэрэгцээ Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай уулзан хэлэлцээр хийлээ.
Энэ үеэр ҮХАА-н сайд Х.Баттулгад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Грациано Да Силва  Дэлхийн хүнсний хангамжид оруулсан хувь нэмрийг үнэлж НҮБ-ын ХХААБ-аас Монгол Улсын Засгийн газрыг шагнаж байгаа мөнгөн медалийг гардуулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан