Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Киргизийн сөрөг хүчний удирдагчийг баривчилжээ

Киргизийн сөрөг хүчний “Ата-Журт” намын тэргүүн, парламентын депутат Камбичек Тагиевыг төрийн эрхийг булаах гэж байна гэсэн үндэслэлээр хоёр хоногоор саатуулаад байна. Үүнийг эсэргүүцсэн сөрөг хүчнийхэн нийслэл Бишкекийн төв талбайд, гарч парламентын ордныг бүслээд байна. 500 гаруй хүн цагдаагийнхныг чулуугаар шидэлж эмх замбараагүй байдал үүсгэснээс 12 хүн бэртэж гэмтжээ. РИА Новости агентлагийн мэдээлж байгаагаар бол төрийн эрхийг булаахыг завдсан хэрэгт парламентын гишүүн, “Ата-Журт” намын бүлгийн Садыр Жапаров, Талант Мамытов нарыг бас сэжиглэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан