Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОРОСЫН ТАГНУУЛУУД БАРИВЧЛАГДЖЭЭ

Цэргийн технологийг хууль бусаар ОХУ руу экспортлосон хэргээр Нью-Йоркт 11 хүнд ял тулгаж наймыг нь саатуулаад байгаа тухай Америкийн Холбооны мөрдөх товчоо мэдэгдлээ. Тэднийг байлдааны зориулалттай төхөөрөмжүүдэд ашиглах боломжтой бичил технологийг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар гаргаж, Оросын тагнуул, цэргийн байгууллагуудад нийлүүлсэн гэж үзжээ.

Хэргийн гол буруутан нь АНУ ба ОХУ-ын давхар иргэншилтэй, 46 настай Александр Фишенк гэгч. Энэ хүн буруутай нь нотлогдвол 55 жил хоригдох ял авах бол бусад нь 25 жилээр шийтгүүлнэ.
АНУ-ын Засгийн газар дээрх төрлийн барааны эргэлтийг маш нарийн хянадаг. Улмаар АНУ-ын Худалдааны яам баривчлагдсан хүмүүсийн үйл ажиллагаатай холбоотой 165 гадаадын компани, иргэдийг цэрэг дайны зориулалтаар ашиглах боломжтой бүтээгдэхүүн экспортлохыг хоригложээ. Ийм хоригт багтсан компаниуд нь дээрх барааг экспортлохын тулд тусгай лиценз авах шаардлагатай. Бодит байдалд ахиж хэзээ ч экспорт эрхлэх лиценз авах боломжгүй болдог байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан