Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ХУДАЛДАН АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ ОЛГОХ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА

Оюу Толгой ХХК нь Mонголын Ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх, дэмжих ажлын хүрээнд өөрийн худалдан авах үйл ажиллагааны талаар ерөнхий мэдээлэл өгөх уулзалтыг аравдугаар сарын 10 өдрийн 10:00 цагаас Улаанбаатар дахь Оюу Толгой  Мэдээллийн төвд зохион байгуулах тул сонирхсон аж ажуйн нэгж, ханган нийлүүлэгчдийг доорхи хаягаар хандан оролцохыг урьж байна.

 
Та энэхүү уулзалтанд хүрэлцэн ирснээр:

• Бидний тухай

• Худалдан авалтын үйл ажиллагаа

• Худалдан авах үйл ажиллагаанд баримтлах бодлого

• Хэрхэн ханган нийлүүлэгчээрбүртгүүлэх

• Ямар шаардлага хангах зэрэг мэдээллийг авах боломжтой.

Хэрэв та өөрийн компаниа Оюу Толгой ХХК-ийн Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэхийг хүсвэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараа энэхүү уулзалтад авчран шууд бүртгүүлж болно.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, МУИС-ийн хичээлийн IV байрны баруун талд Оюу Толгой Мэдээллийн Төв

Бүртгүүлэх утас: 976-11-353366

Цахим хаяг: infocenter@ot.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан