Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨР АЖИЛ ХИЙХ БОЛОН ХИЙЖ БУЙ ИРГЭДЭЭ Л ДЭМЖИНЭ


“Өнөөдрийн байдлаар Хөдөлмөрийн төв биржид 35 мянга 38 хүн ажил идэвхтэй хайж бүртгүүлжээ. Манай  бирж өдөрт 7000 ажлын байрны захиалгатай байдаг  хэмээн   тус  газрын албаны дарга Т.Түмэндэмбэрэл  Мон­гол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  тус биржийн ажилтай танилцах үеэр хэлж байсан юм. Харин Гадаадад хөдөлмөр зуучлалын алба өнгөрсөн онд 2260 хүнийг БНСУ руу зуучилсан. Тус алба байгуулагдсанаар  гадаадад ажиллахаар бүртгүүлэх иргэд  Цэнгэлдэхийн үүдэнд хонон өнжин дугаарладаг байдлыг халсан гэж  Ерөнхий­лөгчид дуулгаж байлаа. Ерөнхийлөгч дээрх газруудын үйл ажиллагаатай танилцаад  “Биднийг Засгийн газарт ажиллаж байхад ийм газар ерөөсөө байгаагүй. Одоо бол энэ чиглэлээр их дэвшил гарсан гэж ойлгодог. Юутай ч хичнээн хүн ажил хайж байна, ямар газрууд ажилчин  авахаар эрэлхийлж байгаа вэ гэдгээ Монгол Улс мэддэг болжээ. Аймгуудад энэ мэдээлэл оччихсон юм байна. Сумдад бүр “түц” маягаар очно гэж ойлгож болох нь. Үнэхээр ажил хайж байгаа хүн энэ Хөдөлмөрийн биржийг зориод ирэхэд эрснээ олох магадлал 90 хувьтай болж гэж би ойлголоо. Тэгэхээр  иргэдийн зүгээс идэвхи л хэрэгтэй. Дэд бүтэц нэгэнт бий болж. Би ажилгүй гээд гэртээ суугаад байх хэрэггүй.  Хороо, дүүрэг, аймгийнхаа хөдөлмөрийн биржид  очих л үлдэж. Ажил хийвэл ам тосддог. Ажил хийх гэж буй, хийж байгаа хүмүүсээ л төр дэмжье гээд байгаа шүү дээ. Шинэ Засгийн газар хүмүүсээ ажилтай болгоход тэргүүн зэргийн ач холбогдол өгч байгаа энэ үед үнэхээр чухал байгууллага гэж бодож байгаа” гэдгийг онцлов.
Харин Хөдөлмөрийн яамны сайд Я.Санжмятав  “Манай  яам хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсролын сургалт, жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохи­цуулах долоон  газар, зургаан  хэлтэстэй үйл ажиллагаа явуулж байна.

 Хөдөлмөрийн төв бирж дээр хүн бүрийн сонирхсон асуул­­тад автоматаар хариу өгөх утас 24 цагаар, яаман дээр ажлын цагаар энэ асууд­лаар хандсан хүмүүст үйлчлэх ажилтан ажиллуулж байгаа. Хуу­чин Нийгмийн хам­гаа­лал, хөдөлмөрийн  яам энэ  асуудалд ан­хаарал  бага зарцуулж байсан бол одоо шинэ яам бүх хүнийг ажилтай болгохыг зорьж  байна. Тэр тусмаа байнгын ажилтай болгох, хэрэгтэй мэргэшлийг нь эзэмшүүлэхийг зорино. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв бол Ерөн­хийлөгчийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад хөл дээрээ боссон гэхэд болно. Бараг хаагдаад байсан газрыг сурал­цагчдад нь сард 45000 төгрөгийн цалин өгдөг болсноор орох хүний тоо эрс олширч сургууль хүрэлцэхгүйд хүрсэн” гэсэн мэдээлэл өгөв.

Оюутнууд бүтээгдэхүүнээ борлуулдаг болсон

Дараа нь,  Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж Мон­­гол, Солонгосын хам­тар­­сан политехникийн кол­­­­леж­­­тэй танилцлаа. Тус сур­­­­­гуулийн оёдол, сүлж­мэ­­­­­лийн ангийн багш нь “Ма­най хүүхдүүд төгсөөд 100 хувь ажилтай болдог. Бас ком­­­паниуд хүүхдүүдийг маань булаацалдан дад­лага хийлгэдэг. Тэгэхдээ дагал­дангийн цалингаас гадна хийс­нээр нь мөнгө өгдөг. Захиалгаар хув­цас оёх, сүлжихээс гадна сургууль дээрээ бас дадлага хийдэг. Захиалгагүй ч хувцас хунар хийх боломжтой. Гэхдээ борлуулах дэлгүүр, лангуу байдаггүй” гэв. Хуучныхаар ТМС, одоогийнхоор МСҮТ-д  нэг үе суралцах хүн олддоггүй байсан бол өнөөдөр байдал өөр болжээ. 2004 оноос  өм­нө нь ажиллаж байсан хү­мүүсээ дахин мэргэшүүлэх,  Мэр­гэжлийн сургалт, үйлд­вэрлэлийн төвүүдийг сэргээх үйл ажиллагаа явуулсан. Үүний үр дүнд  хуруу дарам цөөн байсан МСҮТ  өнөөдөр 74 болжээ. Өм­нө нь, сурал­цагчдаасаа төлбөр авдаг байсныг зогсоож, цалин өгдөг болсон.  Дээр нь үйлдвэр­лэлийн дадлага хийхээрээ оюутнууд цалин эсвэл хийснээрээ мөнгө авч байна. Өөрөөр хэлбэл, дадлага хийж буй үйлдвэрийн газар нь урамшуулал өгдөг болсон нь нөлөөлсөн гэдгийг багш сурагчид хэлж байлаа.
Ерөнхийлөгч тус төвийн сургалттай танилцаад”  МСҮТ-ийн төгсөгчид 100 хувь ажил­тай болдог гэж за­рим багш ярилаа. Үүнээс гадна  илүү их шаардлагатай мэр­гэж­лийн хүмүүсийг бэлтгэж буй нь харагдлаа. МСҮТ нь бүрэн дунд боловсрол эзэм­­шүүлнэ, мэргэ­жилтэй бол­гоно. Энэ бол сайхан боломж. Нэг зүйлийг онцолж хэлэхэд АНУ-ын Мянганы сорилтын сангийнхан их сайн төслүүд хэрэгжүүлж байгаа. Тус төслийн тухай яригдаж байхад би Засгийн газрын ажлын хэсгийг ахалж байсан. Ямар ч байсан бид ярьсаар байгаад тус сангийн төслийн мөнгө оруулж ирэх нөхцөлийг бий болгосон. Үүнийг  юунд зарцуулах вэ гэд­гийг асуухад  нэг хэсэг нь энэ МСҮТ-ийг дэмжих, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх дэд бүтэц, чадавхийг бий болгоход зориулья гэж байлаа. Мянганы сорилын сангийн хамгийн амжилттай хэрэгжиж буй төслүүд бол энэ чиглэлийнх. 20-иод сургууль дээр техник, тоног төхөөрөмжийн асуудлыг нь шийдэж, гурван сургуулийг үлгэр­чилсэн загвар бол­гоод байна. Цаашид МСҮТ-үүдээ санхүүгийн хувьд дэмжинэ. 45000 төгрөгийн тэтгэлгийг нь нэмэгдүүлэх шаард­лагатай ч байж магадгүй” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан