Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Маргааш Олон улсын шуудангийн өдөр

Орчин үеийн амьдралыг захидалгүйгээр, захидлыг хүргэдэг шуудангүйгээр төсөөлөх аргагүй. Дэлхийн шуудангийн холбооноос энэ өдрийг 1969 оноос эхлэн Олон улсын шуудангийн өдөр болгон тэмдэглэж байна. Дэлхийн шуудангийн холбоонд дэлхийн 189 орон нэгдсэн байдаг. Энэ өдөр мөн Олон улсын Захидлын долоо хоногийн баяр явагддаг. Баярын өдрөөр холбооны гишүүн орнууд шинэ марк гаргах, холбооны шинэ үйлчилгээг олон нийтэд сурталчлах арга хэмжээ авдаг. Дэлхийн шуудан холбооны гишүүн орнууд 6800 хэлээр бичигдсэн захидлыг биечлэн хүргэж өгдөг хамгийн урт сүлжээг бий болгодог аж. Энэ сүлжээгээр өдөр болгон хэдэн сая захидал, илгээмж хэрэглэгчдийн гар дээр очиж байдаг. Интернэт холбоо эрчимтэй хөгжиж байгаа орчин үед ч шуудан ач холбогдлоо алдаагүй хэвээр. Ямартаа ч дурын овор хэмжээтэй захиалсан бараагаа интернэтээс татаж аваад принтэрлэдэг төхөөрөмж хийгдээгүй цагт шуудан ач холбогдлоо алдахгүй хэвээр байсаар байх болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан