Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ-ынхан ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагвыг шалгаж байна

ШӨХТГ-ын дарга О.Магнай тус газрын өмнөх дарга Б.Лхагва тэргүүтэй зургаан хүнийг АТГ-т шалгуулахаар гомдол гаргасан. Тус газрынхан түүний гомдлыг хянаж үзээд гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва, удирдах зөвлөлийн зарим гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ.  Тус газар энэ оны эхээр нефть импортлогчид үгсэн хуйвалдаж, шатахууны үнээ 200-300 төгрөгөөр нэмснийг тогтоосон. Тиймээс импортлогчдыг 17 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм. Гэвч тус газрын удирдах зөвлөл эл шийдвэрээ хүчингүй болгож, олны дургүйцлийг төрүүлсэн удаатай. Тиймээс ШӨХТГ-ын шинэ дарга О.Магнай ажлаа авмагцаа зөвлөлийнхөө зургаан гишүүнийг АТГ-т шалгуулахаар гомдол гаргасан юм.
ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагватай хамт зөвлөлийн орон тооны гишүүн С.Энхбаатар, Сангийн яамны эдийн засгийн бодлогын дарга Б.Батбаяр, хуучнаар ХХААЯ-ны Стратеги төлөвлөлт, бодлогын газрын орлогч дарга Б.Алтанцэцэг, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын дарга А.Эрдэнэпүрэв, МХЭАХНҮХ-ны гүйцэтгэх захирал М.Ганжолоо нарыг шалгуулж буй гэнэ.

Б.Алтан

0 Сэтгэгдэл
magnai shamd bayr xvrgey
Хамгийн их уншсан