Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН ялсан газарт Засаг даргыг ард иргэдээс сонгоно гэв

“Ард түмэнд нээлттэй нам” гэж тунхаглаад байгаа МАН-ынхан Орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулж дуусчээ. Нэр дэвшигчдээ тус намынхан жирийн гишүүд дэмжигчдээрээ хэлэлцүүлэн баталсан байна. Харин баталсан хүмүүсийг намын хяналтын хороогоор хянан батлах гэнэ. Тус намынхан Орон нутгийн сонгуульд “Олны тусын төлөө” гэсэн зарчмыг гол уриа лоозон болгож оролцох аж. Ингэхдээ МАН ялсан тойрог бүрт тухайн сум, баг, хорооны Засаг даргыг ард иргэдээс нь сонгоно гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, сум, хорооны Засаг даргыг ард иргэдээс хэлэлцүүлэн итгэл даах хүнийг сонгох аж. Харин багийн Засаг даргыг сумын Засаг дарга томилдог байх болно гэнэ.
МАН Орон нутгийн сонгуульд оролцохын өмнө намынхаа албад, хэлтсийн дарга нарыг сольж, шинэ эрч хүчтэйгээр оролцох гэнэ. Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын даргаар Ш.Раднаасэд, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Б.Хажидмаа, Мэдээлэл технологийн хэлтсийн даргаар Б.Цогтгэрэл, Намын байгуулалтын хэлтсийн даргаар Ч.Жаргалсайхан, Улстөрийн бодлогын хэлтсийн даргаар Н.Дэмбэрэл нар томилогдсон байна.

Г.ДАВАА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан