Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЕТГ-ын дарга П.Цагаан, Олон улсын ардчилал, сонгуулийн туслалцааны хүрээлэнтэй хамтрах гэрээнд гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Олон улсын ардчилал, сонгуулийн туслалцааны хүрээлэнгийн Ази, Номхон далайн бүсийн захирал Эндрю Эллис нар Монголын ардчилалд үнэлгээ хийх асуудлаар хоёр байгууллага хамтран ажиллах Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Баримт бичигт гарын үсэг зурсныхаа дараа ноён Эндрю Эллис хэлэхдээ “Монголчууд урьд нь ардчилалдаа гурван удаа үнэлгээ хийлгэсэн. Монголын ардчилал хэр зөв замаар явж байна, цаашид хэрхэн бэхжүүлэх вэ гэдгийг тодруулах зорилгоор үнэлгээ аудит хийсэн юм. Одоо дөрөв дэх удаагаа үнэлүүлэх гэж байна. Ардчиллыг бэхжүүлэхтэй холбоотой энэ удаагийн үнэлгээнд монголчууд өөрсдөө оролцон хамтран ажиллах болно. Бид олон оронд төсөл хэрэгжүүлдэг. Ази, Номхон далайн бүсэд гэхэд Тайланд, Филипин, Индонези, Непалд ардчиллыг бэхжүүлэх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох, иргэн бүрийг сонгуульд идэвхтэй оролцдог байлгах талаар төсөл хэрэгжүүлсэн. Одоо Монгол улстай хамтран ажиллах гэж байна” гэв.
 
 Манай түүхэнд анх удаа Монгол улсын төрийн тэргүүн Швед улсад айлчлалаа эхэлж буй энэ өдөр Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын Засгийн газар хоорондын энэхүү хүрээлэнтэй Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байгаа нь их бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал боллоо. Андрес Илью Монгол улс ардчилалдаа үнэлгээ хийлгэдэг талаар дурдлаа. Өнгөрсөн 22 жилийн ардчиллын үйл явцад бодит үнэлгээ өгөхийн сацуу аудит хийлгэж, цаашид яаж боловсронгуй болгох вэ гэдгийг тодорхойлох үүднээс бид хамтран ажиллах гэж буйдаа баяртай байна. Ардчилал гэдгийн цаана хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн оролцооноос эхлээд их олон зүйл багтаж байгаа хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэллээ.
 
Монгол Улс ардчиллыг бэхжүүлэх, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Стокгольм хотод төвтэй Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын энэ байгууллагад 2010 гишүүнээр элссэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан