Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Цагаан Европын сэргээн босголт хөгжлийн банк тэргүүн дэд ерөнхийлөгч Варел Фрийманыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П. Цагаан  Европын Сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) тэргүүн дэд ерөнхийлөгч Варел Фрийманыг өнөөдөр хүлээн авч уулзав. Талууд 2013-2016 онд тус банкнаас Монгол Улсад баримтлах стратеги төлөвлөгөөний талаар санал солилцлоо.
ЕСБХБ-ны төлөөлөгчид эл асуудлаар Монгол Улсын Засгийн газрын гишүүд, орон нутгийн удирдлага, хувийн хэвшил, дипломат албаны төлөөлөгчид, олон улсын болон манай улсын банк санхүү, иргэний нийгмийн байгууллагынхантай уулзаж санал солилцож байгаа тухай Варел Фрийман дуулгав.
 
ЕСБХБ Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн 2006 оноос хойш эдийн засгийн олон салбарт нийт 45 төсөлд 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. Тус банкны хөрөнгө оруулалт Монгол Улсад хувийн хэвшил, санхүүгийн байгууллага, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд чиглэдэг ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан