Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнгөрсөн онд 676 хүнийг цаазалжээ

Олон улсын хүний эрхийг хамгаалах “AMNESTY INTERNATIONAL” байгууллагын илтгэл 2011 онд манай гариг дээр 20 улс оронд нийт 676 хүнийг цаазаар авсан болохыг зарлалаа. Үүний ихэнхийг Ирак, Иран, Йемен, Хятад, Саудын Арави, Умард Солонгос, Сомали, АНУ-д гүйцэтгэжээ. Ойрхи дорнодод цаазаар авсан хүний тоо өмнөх оноосоо бараг хоёр дахин өссөн дүн байгаа бол Хятадад ч өсч байгаа гэдэг ч энэ тоогоо зарлахгүй байгаа юм. Ойрхи дорнодод өнгөрсөн онд 149 хүнийг цаазалснаас Иран, Ирак, Саудын Аравид илүүтэй их байна. 2002 онд дэлхийн 31 оронд цаазаар авах ял гүйцэтгэж байсан бол 2011 онд 20 орон болж гуравны нэгээр хорогджээ. Манай гаригийн 140 орон буюу бүх улсын гуравны хоёр нь цаазаар авах ялыг хэрэглэхээ болиод байгаа юм. Зөвхөн 2011 онд гэхэд л 33 улс цаазаар авах ялаас татгалзсан байна.
Гэхдээ 2011 оны эцэс гэхэд цаазаар авах ял сонссон 18750 хүн шоронд хоригдож байгаа гэсэн мэдээ байгаа юм. Иранд 18 нас хүрээгүй гурван ч хүнийг цаазалсан байна. Иранд гэр бүлээс гадуур самуурсан, ижил хүстэйнтэйгээ явсны төлөө цаазаар авдаг бол Пакистанд шашны эсрэг, Конгод бол хүний яс худалдсаны төлөө, 10 гаруй оронд хар тамхитай холбоотой хэргийн төлөө цаазын ял оноож байна.  
Малайз, Саудын Арави, Сингапур, Тайланд зэрэг орнуудад гадаадын иргэдэд ч цаазаар авах ял оноон гүйцэтгэдэг хэвээр байна.
Америк тивд цаазын ял гүйцэтгэж байгаа ганцхан орон болох АНУ-д өнгөрсөн онд 43 хүнийг цаазалсан нь 210 онд 46, 2002 онд 71 хүн цаазалж байсныг бодоход эрс буурсан үзүүлэлт юм.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан