Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

15 жилд 25 хүний амь аварсан супермен

Сербийн нийслэл Белград хотноо Дунай мөрний яг эрэг дээр, Панчевац гүүрийн дэргэд зоогийн газар ажиллуулдаг Ренато Грбич сүүлийн 15 жилийн хугацаанд амиа хорлох гэж гүүрнээс үсэрсэн 25 хүний амийг аварч хоёр дахь амьдрал бэлэглэжээ. 18 метр өндөр энэ  гүүр хотдоо ганц болохоор амиа хорлох гэсэн хүмүүс жилдээ хэдэн арваараа үсэрдэг байна.
“Хамгийн эхэнд би загасчилж байтал усанд нэг юм пүл хийтэл унасан. Хэн нэгэн нь гүүрэн дээрээс юм шидэв үү гээд хартал хүн байх нь тэр. Тэгээд л түүнийг завин дээрээ гаргаад би “Өнөөдөр ийм сайхан өдөр байхад чи амиа хорлох гэж байдаг” гэж хэлсэн дээ. Түүний дахин амьдрал хайрласан 25 хүнээс нэг бүсгүй л байнга холбоотой байж жил бүр Грбичийн зоогийн газарт ирж дахин төрснийхөө баярыг хуваалцдаг байна.

Ренатог энэ баатарлаг үйлсийнх нь төлөө Белград хотын дарга шагнаж “Дунайн супермен” гэж нэрийджээ.
“Дунайн супермен” өөрөө “Намайг эзгүй байхад хэн нэгэн амиа хорлочихсон байвал надад эвгүй л байдаг. Дахиад нэг хүнийг ч гэсэн аварч чадсангүй дээ хэмээн харамсдаг” гэж ярьж сууна.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
mundag
Сайхан сэтгэлтэй өөдрөг үзэлтэй залуу байна...
Хамгийн их уншсан