Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хамгаалах, Хүндлэх, Сэргээх” хэмээх НҮБ-ын үндсэн зарчмыг хэрэгжүүлнэ гэв

“Монгол Улс дахь Уул уурхайн бизнес ба Хүний эрх” сэдэвт олон улсын хурал манай улсад зохиогдож буй. Энэ хурлаар уул уурхайгаас шалтгаалж хүний эрх хэрхэн зөрчигддөг, түүнийг хэрхэн зохицуулах, байгаль орчинд ямар хэмжээний хохирол учирч байгаа талаар мэргэжлийн хүмүүс санал бодлоо солилцсон юм. Энэ уулзалтын үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг  “Уул уурхайн яам нь ил тод, хариуцлагатай, аюулгүй, хүний эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээлтэй, харилцан ашигтай,  хуулиа дээдэлсэн зарчмыг баримтлан уул  уурхайг хөгжүүлэн ажиллана. Мөн уул уурхайн салбарт хүний эрхийн “Хамгаалах, Хүндлэх, Сэргээх” хэмээх НҮБ-ын үндсэн зарчмыг хэрэгжүүлэх нь дэлхий нийтийн болон бүс нутгийн нэн тулгамдсан асуудал болоод байна. Энэ талаар салбарын бодлогын болон хууль эрх зүйн баримт бичгүүдэд тусгаж ажиллана. Зарим уул уурхайн компани технологийн горим барьж ажиллаагүйгээс болж гол мөрний ус ширгэх, гольдрол өөрчлөгдөх, малын бэлчээр багасах, ан амьтан дайжих зэрэг үзэгдэл байгааг таслан зогсоохоор ажиллаж байна. Тухайлбал, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай хамтарч, Өвөрхангай, Архангай аймагт уул уурхайн үйл ажиллагаанаас болж байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөлд газар дээр нь дүгнэлт өгөх УУЯ, БОНХЯ, МХЕГ, АМГ болон бусад холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсгийг томилон ажиллуулсан” гэлээ.  
Өнөөгийн байдлаар уул уурхайн салбарын Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг авч үзвэл ДНБ-ий 20.2 хувь, Аж үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 70.6 хувь, экспортын нийт бүтээгдэхүүний 89.2 хувийг эзэлж байна.
Түүнчлэн “Оюутолгой”, “Тавантолгой”, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” зэрэг бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсын ДНБ-д эзлэх уул уур¬хайн салбарын бүтээгдэ¬хүүний хэмжээ 2021 онд 65 хувьд хүрнэ гэсэн тооцоо гарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан