Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ НӨХӨЖ ОЛГОНО

Монголчуудын тоо энэ жилээс улам өсч  бүл нэмэх нь. Учир нь Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 оны мөрийн хөтөлбөртөө 0-18 хүртэлх насны хүүхдэд  сар бүр 20 мянган төгрөг олгохоор болсон. Манай улс 2.7 сая хүн амтай. Тэдний  36 хувь нь буюу 170 гаруй  мянган хүүхэд энэ мөнгийг авах юм.  Харин өмнө нь сар бүр  хүүхдэд  3000, 10 000 төгрөг олгож байсан удаа бий. Тэр  үед төрөлт өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооныхон  дуулгаж  байсан. Энэ сараас эхлэн  олгож буй хүүхдийн мөнгө өмнө нь хүүхэд бүрт очиж байсан  мөнгөнөөс хэд дахин их . Монголын  ирээдүй болсон алаг үрсдээ төрийн зүгээс  гар сунгаж байгаа бол арилжааны банкууд ч үүнд нэгдэн хүүхдийн мөнгийг ямар ч шимтгэлгүйгээр олгохоор  болсон. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр хүүхдийн мөнгө  олгох арилжааны 13 банкны төлөөлөлтэй  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Халамжийн мөнгө  олгоход тэр газраас санхүүжилт орж ирээгүй дараа сард ир гэх мэтээр иргэдэд бөөн  чирэгдэл учруулдаг. Тэгвэл хүүхдийн мөнгөний санхүүжилтийг  УИХ-ын ээлжит бус  чуулганаар шийдвэрлэж “Хүний хөгжил сан”-гийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдсэн. Харин хүүхдийн мөнгө олгох үйл ажиллагааг хялбаршуулах, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор мөнгө авах дансаа хүссэн банкиндаа нээлгэж болох зохицуулалт  хийсэн. Мөн нэг хүүхэд зөвхөн нэг л   банкинд л данс нээлгэх учиртай.  Эцэг эхчүүд тухайн сарын 10-наас өмнө хүүхдийн мөнгө авах хүсэлтээ гаргавал тэр сардаа, харин энэ хугацаанаас  хойш хүсэлтээ гаргавал дараа сард нь хүүхдийн мөнгийг нөхөн олгохоор болжээ.  Энэ нь нэг ёсондоо та аравдугаар сарын 10-наас хойш хүүхдийн мөнгө авах дансаа нээлгэсэн бол энэ сард мөнгө  нь орохгүй бөгөөд арваннэгдүгээр сард нөхөж өгнө  гэсэн үг.  Бяцхан тооцоо бодож үзье. Та хүүхдийнхээ мөнгийг  нэг наснаас нь эхлэн 18 хүртэл нь  хадгалбал таны хүүхэд дөрвөн сая 380 мянган төгрөгтэй болно. Хүү  өндөртэй  хадгаламжинд хийвэл үүнээс ч их болох боломжтой.
Ер нь,  хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор арилжааны банкууд хүүхдийн хадгаламжийн хүүгээ жилийн 16 хувь хүртэл өсгөсөн байна билээ. Түүнчлэн шинээр хүүхэд төрөх болон шилжилт хөдөлгөөн хийгдэхэд хүүхдийн нэр хасагдах асуудал гардаг. Тэгвэл үүнийг анхааран ажиллахаа  илэрхийлж УБЕГ-ынхан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын  яам, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.


Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан