Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Эрдэнэ: Буцаагдсан мөнгийг сургууль, цэцэрлэг барихад зарцуулна

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын  сайд С.Эрдэнээс зарим асуудлыг тодрууллаа.

-Одоогоор хэдэн хүүхэд дансаа нээлгээд байна вэ. Энэ сарын 20 гэхэд хүүхэд бүр дансаа нээлгэж амжих нь уу?
-Арилжааны банкуудаас өчигдөр авсан мэдээллээр 628 мянга 298 хүүхэд дансаа нээлгэсэн байна. Улсын хэмжээнд нийт 178 мянган хүүхэд сар бүр олгох 21 мянган төгрөгийг авах ёстой.  Үлдсэн хүүхдүүд 15-ныг  хүртэлх хугацаанд дансаа нээлгэх боломжтой. Энэ сарын 20-нд хүүхдийн мөнгөний эхний  сарынхыг  дансанд нь оруулахаар  ажиллаж байна.  Монголбанк  арилжааны банкуудын оролцоотойгоор хүүхдийн мөнгийг олгох асуудлыг шинэ хэлбэрээр зохион байгууллаа. Гол нь энэ мөнгийг хүүхдүүдэд цахим технологи ашиглан богино хугацаанд ямар ч чирэгдэлгүй  олгоно. Хүүхдийн мөнгөнөөс  банкууд ямар ч шимтгэл хураамж авахгүй олгохоор болсон. Энэ бол том дэмжлэг гэдгийг хэлмээр байна.
-Халамжийн мөнгө гэхээр санхүүжилт ирээгүй,  мөнгө байхгүй гээд иргэдийг буцаах тохиолдол гардаг.  Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг  шийдсэн үү?
-Банкууд аравдугаар сарын 2-ноос  эхлэн хүүхдийн мөнгө авах иргэдийн хүсэлтийг хүлээн авч байна.  Он дуустал гурван сарын  хүүхдийн мөнгийг олгохоор 59 тэрбум төгрөг баталсан. Одоогоор Монгол банк, Төрийн сан, УБЕГ хамтраад хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулж байгаа.
-Хүүхийн мөнгийг нөхөж олгохгүй гэж байсан. Яагаад вэ. Энэ сарын 20-ныг хүртэл дансаа нээлгэж амжихгүй бол мөнгө нь орохгүй гэсэн үг үү?
-Хүүхдийн мөнгө олголтоос  хэмнэсэн мөнгийг төвлөрсөн төсөвт татахгүй байх мөн  өөр зориулалтаар ашиглахгүй байх талаар Засгийн газар судалж байна. Энэ чиглэлээр холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулж асуудлыг  шийднэ. Хэмнэлтээс гарсан мөнгөнөөс хүүхэд хөгжлийн хөрөнгө оруулалтад зарцуулдаг болох юм. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай  барихад зарцуулна гэсэн үг.  Тэгэхээр  тухайн жилд батлагдсан хүүхдийн мөнгөний дансаа нээлгэсэн ч  авахаас татгалзах юм бол түүнийг  хүүхдийн хөгжлийн хөрөнгө оруулалтад зарцуулдаг байхаар тусгасан. Энэ нь нэг талаараа хүүхдүүд, хүүхдийн байгууллагад том боломж олгож байгаа.
-ХХҮГ татан буугдсантай холбоотойгоор есдүгээр сарын халамжийн мөнгө орохгүй байна хэмээн иргэд гомдоллох боллоо?
-Зарим газруудад есдүгээр сарын мөнгийг  олгосон. Гэхдээ одоогоор дийлэнхэд нь оруулж амжаагүй байна. Ес,  аравдугаар сарын мөнгийг  нөхөж олгоно. Иймээс есдүгээр сарын мөнгөө аваагүй иргэд санаа зовох зүйлгүй.
-“Хүний хөгжил сан”-гаас олгож байсан 21 мянган төгрөгөө аваагүй иргэд нэлээд байна. Үүнийг нөхөн олгоно гэж байсан.  Хэзээ олгох вэ?
-Тодорхой иргэдийн нэр дээр тодорхой тоо хэмжээтэй гэрээний дагуу олгогдож байгаа мөнгө учир хэдэн төгрөг нь олгогдсон хэд нь олгогдоогүй гээд тайлангаар гараад ирдэг. Олгогдоогүй хуримтлал болж үлдсэн мөнгийг нэг бол иргэдэд нь нөхөж олгох эсвэл буцаагаад төрийн сан руу татдаг. 21 мянгын хувьд нийт  42 мянган хүн авч чадаагүй гэсэн тооцоо бий. Үүний 21 мянган иргэн “Хүний хөгжил сан”-гийнхаа 21 мянган төгрөгийг нөхөн авах өргөдөл, хүсэлтээ гаргачихсан байгаа. Харин үндсэн иргэд одоогоор ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хаяг нь тодорхойгүй байгаа. Хаяг нь тодорхойгүй байгаа иргэдийг бид гадаадад байгаа гэж тооцож байгаа.


Б.Мягмар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан