Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн мөнгөний санхүүжилтээ банкууд энэ сарын 17-нд авна

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаас дараахь шийдвэрүүдийг гаргалаа.  Хуралдааны үеэр Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгө олгох ажлын явцын тухай хэлэлцээд, 0-18 насны хүүхдүүдэд олгох мөнгөний санхүүжилтийг энэ сарын  17 гэхэд банкууд руу шилжүүлэхээр болсон байна.  Мөн энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар улсын үйлдвэрийн газар байгуулах тухай сайд А.Гансүхийн танилцуулснаар хэлэлцээд “Ой МГЛ” хэмээх ой хамгаалал, арчилгаа, нөхөн сэргээлт, үржүүлэг судалгаа, хяналт шинжилгээ хийх үүрэгтэй улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийг улсын төсөвт үйлдвэрийн газрын статустайгаар байгуулахаар тогтлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан