Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч монос тарив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн санаачилсан бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр мод тарилаа.  Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 47 мод тарьснаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монос суулгасан юм.    
Энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон арван байгууллага, хүмүүс ирж мод тарьсан юм. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэхдээ  “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг мянга гаруй га талбай бүхий маш том хүрээлэн гэж найдаж байна. Одоогоор бид эхний 30 га-д мод тарьж байна. Монгол орны гурван хүн тутмын нэг нь амьдардаг нийслэл хотын иргэд хөгшин, залуу, хүүхэд гэлгүй бүгд тохитой сайхан амарч зугаалах үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн болно. Зохион байгуулалттайгаар энэ ажлыг эхэлснээс хойш монголчууд 4.9 сая мод тарьсан байна. Хүн бүр арван мод тарина гэсэн зорилготой байгаа. Тэгэхээр монголчууд гурван саяуулаа гэвэл 30 сая мод тарих нь” гэсэн юм.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан