Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авилгатай тэмцэх газар МУИС-иас зөрчил илрүүлжээ

Монголын оюутны холбооноос хандивын анги нэрээр, оюутнуудаас 1-1.5 сая төгрөг нэхэмжилдэг их, дээд сургуулиудыг шалгуулахаар АТГ-т хүсэлт гаргасан билээ. Уг хүсэлтийн дагуу шалгалт хийгээд МУИС-иас хэд хэдэн зөрчил илрүүлжээ. Тухайлбал, МУИС-ийн захирлын зөвлөлийн шийдвэрээр баталсан “МУИС-д хандиваар хүүхэд элсүүлэх журмыг үндэслэн” тус сургуульд хандиваар элсэгчтэй гэрээ байгуулан орлогыг нь “МУИС” хөгжлийн сангийн “ХААН”, “Хадгаламж”, дансанд төвлөрүүлсэн. Элсэгчтэй гэрээ байгуулахдаа журмаа баримтлаагүй. Мөн МУИС-ийг хөгжүүлэх санд төвлөрсөн хандиваас сургуулийн 70 жилийн ойг тэмдэглэнэ гээд 50 сая төгрөгийг нь зарцуулсан, авлигын эсрэг хуулийн 7.1.4 дэх хэсэг болон сангийн холбогдох зориулалтыг зөрчсөн. МУИС-д ажилладаг багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажилчин, ажилтны ам бүлд багтдаг хүүхдийг босго онооноос дээш оноо авсан нөхцөлд нэмэлт төлбөргүйгээр элсүүлэх, доош оноотой бол нэмэлт элсэлтийн доод төлбөрийг төлөхөөр зохицуулсан нь Авлигын эсрэг хуулийг зөрчсөн гэж үзсэн байна.
Тиймээс АТГ-аас МУИС-ийн удирдлагад арга хэмжээ авч, энэ сарын 25-ны дотор хариу мэдэгдэх тухай албан бичгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хүргүүлсэн гэнэ.

Б.Алтан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан