Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭЗЛЭН”-Г ГАДААДЫН НЭРТЭЙ ХӨГЖИМЧИД ҮЗНЭ

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, “Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбатын өнөөдөр болох “Эзлэн” нэртэй тоглолтыг монголчууд төдийгүй гадаадынхан хүлээж сууна. Б.Чинбатын урилгаар Америкийн шилдэг хөгжимчид, урлаг судлаачид Монголын хөгжмийн урлагийн хөгжил дэвшил, авъяас чадвар, арга техникийг үзэж сонирхохоор манай улсад хүрэлцэн ирж байгаа аж.
Б.Чинбат “Аравт” киноны хөгжмөөр хийж буй тоглолтынхоо нэрийг их өвөрмөцөөр тайлбарлаж байгаа. “Өвөг дээдсийн сүнс нь энэ хөгжмийг бич хэмээн Чинбаад шивнэсэн, үзэгчдийн сэтгэл зүрхийг эзэлж, байлдан дагуулахыг бэлгэдэж ийм нэр өгсөн” гэж байна.  Үнэхээр ч өвгөд дээдсээрээ бахархах, эх түүхээрээ омогших, түүхэн хөгжмийн агуу баялгийг гайхаж, зүрх сэтгэлээ эзлүүлэх “Эзлэн” тоглолт болох цаг ойртсоор... Тоглолтонд Улсын симфони найрал хөгжим, хоор, монголын шилдэг ятга, морин хуурын мастерууд оролцох ажээ.

Б.Цэдэв

0 Сэтгэгдэл
маш сайхан тоглолт боллоо. Үнэхээр сэтгэл хөдөлсөн, Одоо ч түүний аялгуунууд чихэнд минь сонсогдож, аманд минь аялагдаж байна.
Хамгийн их уншсан