Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын генсек “Ленин МАН-ын түүхтэй салшгүй холбоотой” гэлээ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар өнөөдөр сэтгүүлчдэд ээлжит мэдээлэл хийхдээ ууртай байна. Тэрээр сэтгүүлчдийг загнаж байгаа юм шиг, эсвэл сэтгүүлчдийн цуглаан дээр үг хэлж байгаа юм шиг аяглаж Шинэчлэлийн Засгийн газар шинэчлэлгүй төсөв оруулж ирснийг мэдээллээ.  2013 оны төсвийн төсөлд Ерөнхий сайдын мэдэлд 50 тэрбум төгрөг, огт эзэнгүй 120 тэрбум төгрөг тусгасан нь юу хийх нь мэдэгдэхгүй ойлгомжгүй байна. Энэ бүхнийг зориулалтаар нь задалж оруулж ирэх ёстой гэж мэдэгдлээ. Мөн Агентлагуудын тоог цөөлж төсөв хэмнэнэ гэсэн ч яамдын тоог олшруулснаар төсөвт ямар ч хэмнэлт гарахгүй байна гэсэн юм.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Засгийн газар ирэх оны төсөв боловсруулахдаа иргэдийнхээ саналыг авалгүй өөрсдөө зохиосон гэж бас шүүмжиллээ. Тэр бас Засгийн газар хөшөө мэт өчүүхэн зүйлээр оролдож цагаа барж байна гэлээ.

Эцэст нь тэр МАН-аас УИх-д сонгогдсон гишүүд хэдийгээр өнөөдөртөө бүлэггүй байгаа ч бүлгээс илүү ажиллаж хүчтэй сөрөг хүчин болж байгаагаа мэдэгдсэн юм.
Лениний хөшөөг буулгасан тухайд байр суурийг нь сонирхсон сэтгүүлчийн асуултад Г.Занданшатар “Манай намын түүхтэй холбоотой хөшөө дурсгалыг буулгаж байгаагаараа АН-ынхан бидний хүчийг улам сулруулах гэж байгаа юм. Ленин бол муу юм хийсэн байж болно. Гэхдээ манай улс, МАН-ын түүхтэй салшгүй холбоотой хүн” гэлээ.

0 Сэтгэгдэл
одоо удахгүй өөрсдөө Ленин багшийнхаа араас явна даа. Хайртай байхаас ч яахав Ленин шиг хүн бууддаг улс юм чинь.
Хамгийн их уншсан