Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НҮБ: Уул уурхайн компаниудын үүрэх хариуцлага тодорхойгүйгээс хүний эрх зөрчигдөж байна

НҮБ-ын Хүний эрхийн ажлын хэсгийн хэсгийн шинжээч Маргаерет Юнк Монголд ажиллаж “Хүний эрх ба бизнес” судалгаа хийж тайлан гаргаж байна. Тэгэхдээ одоо манай эдийн засгийн гол тулгуур болоод буй уул уурхайн салбарыг илүү тусгасан аж. Түүний судалгааны урьдчилсан дүгнэлт  “Засгийн газар, компаниудын үүрэг хариуцлага тодорхой бус байгаа тул хүний эрхийн асуудал орхигдож байна” хэмээн гарчээ. Ингээд хүний эрхэд суурилсан хариуцлагатай уул уурхай хөгжүүлэхэд анхаарах зөвлөмж УИХ, Засгийн газар, орон нутгийн захиргаа, уул уурхайн бизнес эрхлэгч компаниуд, төрийн бус байгууллагуудад тус тусад нь зөвлөмж гаргаж өгсөн аж.  Тэрээр “Бизнесийн үйл ажиллагааны нөлөөлөлд өртсөн хүмүүс өөрсдөд нь хамааралтай асуудлаар шийдвэр гаргахад оролцох, мэдээллээр хангагдах учиртай компаниуд орон нутгийн удирдлага, засгийн газар анхаарах ёстой” хэмээн тэмдэглэсэн юм. Жишээлбэл  Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций суманд ажиллаж байхад нь малчид “Хайгуулын ажил хийх гэж байгаа компаниуд бидэнд мэдэгддэггүй. Нэг л өдөр өрөмдлөгийн машин ирээд газар ухаад эхэлдэг. Уг нь хэн, хаана, хэзээ хайгуул хийж эхлэхийг нь нутгын бид мэдэж байх хэрэгтэй байна” хэмээн өгүүлжээ.  Үүнээс гадна байгаль орчины бохирдол, иргэдийн эрүүл мэнд гээд олон талаар хүний эрх зөрчигдөж байна хэмээн үзсэн байна. Эл судалгааны ажлын үр дүнг арванхоёрдугаар сарын 4-5-нд Женев хотноо болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн форумаар хэлэлцэх аж. Дараа нь ирэх оны зургадугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд тайлагнах юм.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан