Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятад шинжлэх ухааны хэвлэлээрээ дэлхийд №2

БНХАУ -ын хэвлэлийн салбарт гарч байгаа нийт сонин, сэтгүүлийн 50 хувь нь байгалийн шинжлэл, техникийн салбарт зориулагдсан байдаг аж. Ингэснээр шинжлэх ухаан, техникийн салбарын хэвлэлийн төрөл ба хэвлэгддэг тоогоороо дэлхийд хоёрт орж, АНУ-ын дараа жагсчээ.
Улс төрийн өөрчлөлт, нээлттэй бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойш Хятадад гарч байгаа шинжлэх ухаан техникийн салбарт зориулагдсан сонин сэтгүүлийн тоо, чанар тууштай өсөн нэмэгдсээр байгаа гэдгийг энэ улсын тал онцолж байна.  Жишээлэхэд, шинэ бодлого явуулж эхэлсэн 1978 оноос өмнө Хятадад шинжлэх ухаан техникийн сэдэвтэй 780 төрлийн сэтгүүл гардаг байжээ.
 Өнөөдрийн байдлаар тус улсад энэ чиглэлийн сонин, сэтгүүлийн тоо 4926 болжээ.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан