Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УЛСТӨРЧИЙН НЭР ХҮНДИЙН ТӨЛБӨРИЙГ АРД ТҮМЭН ХАЛААСНААСАА ТӨЛДӨГ


УИХ-ын гишүүн, Эдийн засагч С.Одонтуяа


Үнээний боодог

Манай Архангайд саалийн ганц үнээгээрээ идэш хийсэн айл нэг сайн цадаад цаашдаа хүүхдүүд нь сүү тараггүй, айл ааруул ээдэм цагаан идээ хүнсгүй, аав шимийн архигүй, товчхондоо ирээдүйгүй үлдсэн гэдэг. Үнээ нь байсан бол айлын амьдралыг залгуулаад байх юм. Эдийн засаг ингэж ажилладаг. Харин улстөрч бол бусдын үнээгээр боодог хийж нэр алдар олохыг хүсдэг.

Энэ жил сонгууль болсон биш талхаараа тоглодог том жижиг улстөрчид олширлоо. Ямар нэг бодитой үндэслэл, тооцоо судалгаа байхгүй, эдийн засаг эрх зүйн номгүй атлаа зөвхөн нэр хүнд олох хүслээр цээжний пангаар гөрдөгсөд ТВ суваг нээх болгонд, сонины зай болгонд, УИХ-ын танхимд микрофон булаалдан цуурцгаана. УЛСТӨРЖИЖ БОЛДОГГҮЙ ЗҮЙЛ БОЛ ЭДИЙН ЗАСАГ. Эдийн засаг гэдэг бол танай гэр бүлийн талхны тухай ухаан юм.

Нэр хүнд олох гэсэн ганц хүслээр улс орноороо сааж амьдардаг саалийн үнээг маань нударчих гээд байгсад  УИХ-д  олон байх юм. Манай экспортын 80%-ийг ганцхан уул уурхайн салбар нийлүүлдэг болохоор саалийн үнээ аль нь болохыг хэлүүлэлтгүй ойлгоно биз.

Гадаад орчны хувьд дэлхийн эдийн засаг саарч, АНУ-ын эдийн засаг бүрэн сэргэж амжаагүй байхад Европ өрийн хямралд нэрвэгдлээ. Манай гол зах зээл Хятадын эдийн засгийн өсөлт гуравны нэгээр буурсан. Дотоодын эдийн засаг тэнцвэргүй эмзэг, өндөр инфляци, хөрөнгө оруулалт зогссон, зээлийн хомсдолтой, иргэд эдийн засгийн айдастай байна.

Улстөрчид элдэв мэдэгдэл бодож олж, ШОК хийсээр байгаад эдийн засаг хэвийн явахад хүнд боллоо. Ажил хийсэн болж харагдах, эх орондоо хайртай дүрд жүжиглэх, сонгогчдын саналыг биелүүлж халамж үзүүлж байгаа дүр эсгэх нь бүр хэрээс хэтэрлээ. Хавтгайрсан халамж эдийн засгийг бүрэн сүйрүүлснийг дотроо сайн мэдэж байгаа ч 21000 –г үргэлжлүүлэн олгохыг шаардаад байх юм. Эдийн засаг бол популизм хийдгээс өөр. Бусдад гай тарьдаггүй, тооцоо прогнозоор ажиллах хэрэгтэй.


Сонгууль дууссан, Одоо эдийн засгаа тогтворжуулъя. Улс төрчдөө!

УИХ-ын гишүүн амаа шаардлагатай үед хамхих хэрэгтэй байдаг юм.
Сүртэй мэдэгдэл хийсэн эх оронч улстөрчийн нэр хүнд бүхний нүдэн дээр өсдөг нь үнэн. Харин мэдэгдлээс болж бужигнасан улстөрийг дагаад эдийн засаг донсолж тогтворгүй болж, алсуураа юмны үнэ нэмэгдэж, ард түмэн халааснаасаа төлдөг ч бас үнэн. Инфляцийн бодит нөлөөлөл бага орлоготой иргэдэд 50%-60% , өндөр орлоготой иргэдэд 2%-3% л байдаг гэж эдийн засагчид тооцоолжээ. Улстөрч хожиж, жирийн иргэд хохирдог. Бид хугацааны уртад илэрдэг ийм далд уялдааг тэр бүр анзаарч хардаггүй.
Аливаа хүсэл ихдэхээрээ шунал болдог. Хүний хобби, морь, мөнгө, архи, зугаа шоу, нэр хүнд гээд хэмжээ нь ихэдсэн, савандаа багтахгүй болсон тэр зүйлийг шунал гэдэг. Шунал аз жаргал авчирдаггүй. Аз жаргал гэдэг тэвчээртэй тооцоотой ухаантай хүнд л ирдэг шагнал. Ёроолгүй, дээвэр байхгүй, шуналтай хувь улстөрчийн нэр хүндийн төлбөрийг хийх гэж ард түмний халаасыг сэгсрээд байж болохгүй. Хараат бус, бие даасан хувийн хэвшил бүхий эдийн засгийг хөгжүүлэх асуудал дээр бид гацчихаад байна.


Эдийн засаг энгийнээр

Инфляци гэдэг бол чи илүү их төлнө гэсэн үг. Халамж бол ажил хийдгээс төрийн нэрээр дээрэмдэж ажил хийдэггүйд авч өгнө гэсэн үг. “Эх оронч” гэдэг бол чиний халаасаар өөрийнхөө нэр алдрыг өсгөгч. Татвар бол танай гэрийн хоолноос аравны нэгийг авахыг хэлнэ. НӨАТ бол нэмээд авсан талхны чинь 10 хувийг хэн нэгэн авсан хэрэг. Худлаа гэвэл супермаркетаас авсан талоноо сайн үзээрэй, НӨАТ суутгаагүй талон гэж байдаггүй юм. УИХ-ын гишүүн гэдэг бол чиний мөнгөөр цалинждаг, туслахуудаа ч чиний мөнгөөр цалинжуулдаг, өөрөө чиний мөнгөөр хивс дэвссэн, кофе үнэртсэн урт саруул коридортой дулаан цагаан байшинд ажилладаг, түүнийгээ чиний мөнгөөр чамаас хамгаалуулдаг. Харин оронд нь ард түмнээ хүн шиг амьдруулж, улсаа улс шиг хөгжүүлээсээ гэж биднийг сонгодог. Гэтэл тангараг өргөснөөс хойш зарим гишүүдийн барааг ч харсангүй. Ядаж л долоо хоногийн 2 –хон өдөр хуралддаг чуулгандаа суугаад байж болдоггүй юм болов уу. Эсвэл би шинэ гишүүн болоод зовлонг ойлгохгүй байна уу.


Тогтвортой улс орон

5 тэрбумхан ам.долларын төсөвтэй, 8 тэрбум ам.долларын активтай банктай, бараан захын лангууны худалдагчаас эхлээд барилгын захирал хүртэл бүгд МӨНГӨ ХҮҮЛЭГЧДЭЭС АЙЖ АМЬДАРДАГ манай багахан эдийн засгийг хөл дээр нь босгоход зөвхөн дэд бүтцийн салбарт гэхэд 24 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн дүгнэлтэнд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв “МакКинзий” компанитай хамтран боловсруулсан судалгааны баг хүрчээ.

Шаардагдаж буй хөрөнгийн хомсдолыг үндэсний болон гадаадын хувийн хөрөнгө оруулагчид хангаж чадах билээ. Гэвч бид хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх учиртай суурь нөхцөлүүдээ эрсдэлд хүргэсэн алхмуудыг хийсээр байна.  Бодлого зохицуулалтын ТОГТВОРТОЙ ОРЧНЫГ бий болгож, бизнес дэх төрийн оролцоог бууруулан, зайлшгүй шаардлагатай дэд бүтцийн төслийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг босгох нь   нэн чухал юм. Бидний амьдралд, хэвлэлд болон  УИХ-ын танхимд гадны хөрөнгө оруулагчийг занаж зүхэх нь зайлшгүй байх процесс мэт болжээ. Хэрэв алдаа гараад байвал үнэндээ энэ нь гадны хөрөнгө оруулагчийн буруу биш хуулиа муу хянасан , эсвэл авилгаар амаа үдүүлж ашиггүй гэрээ хэлцэл хийсэн манай улстөрчдийн буруу билээ.


Дүгнэлт

Энгийн боловч нухацтайгаар нэг санааг танд ойлгуулах гэж дээр хичээлээ. Орлого олж байгаа салбараа алж болохгүй гэж. Үүнийг германчууд алтан өндөг гаргадаг тахиагаа алах гэж хэлдэг. Тахиагаа алчихаад өндөггүй үлдэж болохгүй гэсэн үг л дээ.

0 Сэтгэгдэл
Ner tur, erkh medliin tuluu l yavdag baisan odoo ch yavj l emegtei
xcvxcv
xcxcvxc
xcvxcv
чи тийм сүрхий юм бол хүүхдийн паркийн газраас луйвардсан дуракуудтай зэрэгцээд сууж байгаагаа юү гэж бодож байна. эсвэл чамд басхувь хүртээсэн үү цаадуул чинь. зоригт гэдэг сүнсгүй шуналтан чамд ямар харагдаж байна даа.тийм бол мундаг юм бол чи одоо үгээ хэл. тэгж байж ард түмэнд жаахан үнэлэгдэх боломж чамд яг одоо гарч ирж байна.
Xudlaa emegtei
чи хаана амьдарч байгаа хүн бэ, энд бичсэн бол бидний амьдрал байна, маш үнэн зүйлийг тэнэгүүдэд ойлгуулах гэж оролдож, гэхдээ тэд тэнэгтээ биш эрх мэдэлд шунасандаа ингэж байгаа болохоор хичнээн хэлээд нэмэргүй биздээ
дажгүй л байна амжилт
HARIN CH AMIDRALD OIRHON ENGIINEER TAILBARLASAN BN.YUGAA CH MEDKV OOROO CHADKU BJ HVN MUULDAG IIMERHVV YUMNUUD L EH ORNII HOGJILIIG HOISH TATAJ BGAAM DA HODOONII MALNUUD...
saihan emegtei shv emegtei hvn iim l baih eostoi tand amjilt demjij bn
АМЬДРАЛААС ТАСАРХАЙ ХУДЛАА ЮМ ЯРЬДГАА БОЛИОЧ, ЯРЬЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ЧИХЭНД НААЛДАХГҮЙ БАЙНА, ЭРХЭМ ЭМЭГТЭЙ,
чи хаана амьдарч байгаа хүн бэ, энд бичсэн бол бидний амьдрал байна, маш үнэн зүйлийг тэнэгүүдэд ойлгуулах гэж оролдож, гэхдээ тэд тэнэгтээ биш эрх мэдэлд шунасандаа ингэж байгаа болохоор хичнээн хэлээд нэмэргүй биздээ
taniig demjsen jiriin neg irgen bn.zaluu irgenii huwid ene eh orond bolood bga vil yawdliig eroosoo oilgohgvi yum.ewtei bj yagaad boldoggvim be hvmvvs.tanii duu hooloi heregtei bn.demjsen gishvvniihee bair suuriig harj bn.eh ornoo hogjvvlehed setgel ew negdel hodolmor heregtei.shine gishvvn gesen bodloo tolgoinoosoo awch hayad temts ilvv hvchtei dugar! ta chadna tand itgej bn amjilt uragsha
Хамгийн их уншсан