Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай гаригийн хамгийн өндөр хүрхрээ

Манай гарагийн хамгийн өндрөөс буудаг хүрхрээ бол Венесуэлийн Анхель хүрхрээ. Нийтдээ нэг км шахуу буюу 979 метр өндрөөс урсдгийн ус тасралтгүй буудаг хэсэг нь 807 метр. Анх 1935 онд энэ хүрхрээн дээгүүр нисч харсан Жеймс Эйнжелийн дурсгалд зориулан Angel гэж нэрлэжээ. Энэ хүрхрээ Венесуэл дэх Канаймын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нутагт байдаг. 2009 онд Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес нэрийг нь өөрчилж Керепакупай-Меру хэмээн нэрлэсэн байна.
Эл хүрхрээ Ауянтепуи буюу “шулмын уул”-наас доош Кереп гол руу буудаг ч дунд хэсгээр нь битүү манантай байх нь олонтаа гэнэ.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан