Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр монголчууд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрсөн түүхэн өдөр

Өнөөдөр Монгол Улсын түүхэнд онцгой чухал үйл явдал тохиосон өдөр. Одоогоос 67 жилийн тэртээх энэ өдөр Монголын ард түмэн бүх нийтийн санал асуулгаар улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулж байсан түүхтэй.
Монголын тусгаар тогтнолыг үл хүлээн зөвшөөрч байсан Дундад улс “Хэрэв танай ард түмэн өөрсдөө баталвал Монгол Улсыг тусгаар тогтносон гэж хүлээн зөвшөөрнө” гэсэн утгатай нот бичиг ирүүлсний дараа 1945 оны аравдугаар сарын 20-ны энэ өдөр бүх нийтийн санал асуулга явуулж байжээ. Санал асуулгаар  “Монгол бүрэн эрхт, тусгаар улс мөн гэдгийг хүлээн зөвшөөрөх үү” гэсэн асуултыг бүх ард иргэддээ тавьж, Монголын ард түмэн ч 100 хувь “Зөвшөөрөв” хэмээн хариулж тусгаар тогтнолоо хамгаалж байсан түүхтэй.
Бүх нийтийн санал хураалтын үеэр хэвлэн тараасан зурагт хуудас дээр “Би Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харъяат мөн. Хүн болж төрсний минь дээд зэргийн эрхэм эрмэлзэл бол өөрийн эх орны тусгаар тогтнолын төлөө амь бас санаа сэтгэлээ зориулахад хэзээ ч бэлхэн байхад оршино. Би өөрийн харъяат эх орны тусгаар тогтнолын төлөө батална” хэмээн бичсэн байжээ. Ийнхүү монголчууд тусгаар тогтносон Монгол Улсын иргэн гэдгээ баталсан түүхэн өдрөөс хойш өдгөө 67 он улиран оджээ.

Б.Энх

0 Сэтгэгдэл
тусгаар тогтнол гэж
Хамгийн их уншсан