Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Баттулга: Үйлдвэрлэгчдийн шинэ эринийг өнөөдрөөс эхэлье


Үйлдвэржилтийн шинэ эриний нээлтийн арга хэмжээнд ҮХАА-н Х.Баттулгын хэлсэн үг

Энэ хуралд хүрэлцэн ирсэн эрхэм Үйлдвэрлэгчид  салбар хороодын төлөөлөгчдөд  энэ өдрийн мэнд хүргэе. Энд тодорхой хэмжээний  ажлын байр бүрдүүлдэг нэмүү өртөг бий болгогчид  хуран цугларсан гэж үзэж байна.

Энэ арга хэмжээг угтаж зохион байгуулсан салбар хуралдаанаар цаашид тэр маань ч, болсонгүй, энэ маань ч болохгүй байна гэдэг гомдол бага ярьж, төр засагтайгаа яаж хамтарч ажиллах,  Улс  шиг улс, үйлдвэр шиг үйлдвэртэй болох талаар нэлээд ярилцсан байгаа. Энэ маань их ололттой хэрэг юм.

Ноос ноолуур, арьс шир, оёдол  зэрэг салбаруудын хуралдаанаар энэ тухай нэлээд ярьсан.  Өндөөр бид нэг зорилго доор цугларсан үйлдвэр эрхлэгчид та нар бараг бүгд  адил зовлонтой байдаг гэж үзэж байгаа. Хамгийн том асуудал бол санхүүжилт. Өнөөдөр арилжааны банкуудаас тэр өндөр хувийн хүүтэй зээл аваад үйлдвэрүүдийг авч явна гэдэг бол хамгийн том зовлон. Монгол Улсаа сэргээх хөгжүүлэхийн тулд аж үйлдвэрийнхээ санхүүжилтийн асуудлыг арилжааны банк шиг биш, өөр хэлбэрээр хийе гэсэн санаагаар Хөгжлийн банк байгуулагдсаныг та бүхэн мэдэж байгаа байх. 

Бид  Шинэчлэлийн Засгийн газар гэж байгуулаад салбар болгон яам болгон өөрсдийнхөө салбарт шинэчлэл авчирахыг зорьж байна. Засгийн газар байгуулагдаад 60 дахь хоног дээрээ аж үйлдвэрийнхээ салбарыг босгое гэсэн ийм хурлыг та бүхэнтэй хамтран хийж байна.

Энэ арга хэмжээний өмнө болсон салбар хорооны хурлуудаар энэ холбоодоо нэгдсэн нэг удирдлагатай болгоод аж ахуй нэгжүүд нь тэр холбоондоо нэгдээд татвараа төлөөд нэг зорилоготой өндөр цалинтай, хариуцлагатай байх тухай ярьсан. Өнөөдөр манай холбоонууд яадаг вэ гэхээр Хүнс үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын  үйлдвэрлэгчдийн холбоо гээд бүгд тус тусдаа. Ажлын өрөө ч байхгүй, цалин ч байхгүй, машин ч байхгүй хүмүүс энэ холбоог удирдаад байдаг. Ямар ч хариуцлага байдаггүй. Энэ тал дээр гол анхаарлаа хандуулаад нэг холбоондоо хамаараад нэгдээд явах юм бол холбоотой яам, яамтай Засгийн газар, Засгийн газар УИХ-д тулгамдаад байгаа асуудлаа идэрхийлдэг болох юм.
Үйлдвэрлэгчдийн хувьсгал үйлдвэрлэгчид бол гээд яриад л байдаг, одоо ахиад үйлдвэрлэгчдийн шинэ эрин гэж ярилаа. Энэ нэрийг олох гэж бид нэлээн бодсон өөр нэр олдоогүй. Одоо бодитоор энэ үйлдвэр лүүгээ орохгүй бол цаасан дээр дандаа лоозонгууд яваад байгаа. Тийм биз дээ.

Тэгэхээр өнөөдөр энэ бодит гэдэг юм руу яаж орох вэ? Ганцхан Засгийн газар, ганц сайд байгаад явахгүй байна. Гоё үг хэлээд явахгүй байна. Та бүхэн өөрсдөө засаг төрөө шахаад явах нь зүйтэй. Энэ олон нэгжүүд хоорондоо нийлж байж тодорхой том том төсөл хөтөлбөрүүд үр дүнтэй ажил хэрэг болно. Энэ олон том төсөл хөтөлбөрүүдэд хэн ямар үүрэг, хариуцлага хүлээж оролцох вэ гэдгийгээ тодорхой болгож харилцан уялдаатай ажиллах нь чухал юм.

Үйлдвэрлэгчдийн шинэ эринийг өнөөдрөөс эхэлье гэж хүсч байна. Монгол Улс маань хөгжихөд үйлдвэрлэгчид та бүхэн маань тэргүүний фронтод алхаж яваарай.

Анхаарлаа хандуулсанд баярлалаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан