Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэлмэгдэж, хилсдүүлэгдсэн Хадгаламж зээлийн хороодынХЗХ хохирогчид өр, авцаагаа дуусгах талаар төр засагтаа хандаж байна

Монголын Засгийн газар 2007 оны 4 сард 22 хоршооны 815 нэр төрлийн 43 тэрбум 600 сая төгрөгийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, 20-оод үнэлэгдээгүй газар 5 лиценз, 14 тэрбумын авлагатайгаар хүлээж авсан. Энэ 7 жилийн хооронд цагдаагаас ШШГ-ийн газартай 14 тэрбум төгрөг дутуу хүлээлгэж өгсөн бөгөөд ШШГ одоогийн байдлаар 29 тэрбумаас 10 гаруй тэрбумш барагдуулаад байна. Үлдсэн хөрөнгийг мараалийн элэгдэлд оруулж, үнэгүйдүүлж танил тал сүлжээндээ маш хямдаар зарж борлуулсан нь тодорхой байдаг.

ХЗХ-ын мөнгөөр санхүүжилт авч улс төрд орсон хүмүүс
1.    ББ сан ХЗХ-ны эзэн Энхтөрөөр 2004 окы сонгуульд менежерээ хийлгэж, бүрэн тоноглогдсон пургон машин авсан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар

2.    ББ сан ХЗХ-оос 500 сая төгрөг зээлж "Аварга дээд" сургуульдаа зарцуулан эргэж төлөөгүй УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

3.    Гэр хороолол барилгажилт ХЗХ-нд "Алтаргана" худалдааны төвийг үнэ хүргэж шахаж зөрүүний мөнгөөр намын санхүүжилт оруулсан УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх

4.    ББ сан ХЗХ-оос 232 сая төгрөгийн зээл авсан Увс аймгийн цутгийн зөвлөлийн дарга Хийморь сангийн зээлийн битүүмжлэлд байсан БГД-ийн 7-р хороо, орон сууц үйлчилгээний зориулалттай 432 мкв талбайтай 4 давхар барилга, СБД-ийн 8-р хороо Улаанбаатар зочид буудлын 64 айлын орон сууцны 52 тоотод хоршооны байрыг СБД-ийн шүүгч Хосбаяр чөлөөлсөн. Үүнийг гардан зохион байгуулсан ШШГ-ийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Энхтайваныг нийслэлийн ШШГ-ийн орлогч даргаар томилсон. Үүний цаана үүрэг өгсөн сайд Ц.Нямдорж байсан.

5.    Сайд Ц.Нямдорж ХЗХоршоо, Шүүхийн шийдвэрийн мөнгөөр орон сууц барьж олон ажилтануудаа үнэгүй өгч албан тушаал эрх мэдлээ урвуулсныг шалгах үүнээс бидний хохирлыг барагдуулж өгөх.

6.    Гэр хороолол ХЗХ-ны Росия рестораныг ШШГ-ийн төлбөр барагдуулах ажлын албаны дарга Очирбат дуудлага худалдаа хийхгүйгээр 360 сая төгрөгөөр маш хямдаар өөрийн танил үндсэн хуулийн цэцийн дарга Жанцангийн эхнэр Насанжаргалд өгч албан тушаалыг гэмт хэрэг үйлдсэн.

7.    Баян- Өндөр сан ХЗХ-ны 25-р эмийн сангийн урд талын Пелснер 4 давхар үйлчилгээний зориулалттай байрыг хотын захирагч асан Билэгт авсан мэдээлэл байгаа бөгөөд одоогоор олимпийн аваргууд түрээслэн ажилуулж байгаа.

8.    ШШГ-ийн ерөнхий газрын дарга Ганхүү нь өөрийн хүргэн, хүүхдийн нэр дээр Глоб ХЗХ-ны байрыг дуудлага худалдаа хийхгүйгээр албан тушаалаа ашиглан завшсан.

9.    Улаанбаатар хотын захирагч Мөнхбаяр нь эрх мэдлээ урвуулж Гэр хороолол барилгажилтын амгалан дахь 10 га газрыг захирамж гарган дуудлага худалдаа хийхгүйгээр МСЗ-ын Улаанбаатар газ ХХК- д 5 жилээр эзэмшүүлэх эрх олгосныг хохирогчдын гомдлоор таслан зогсоосон.

10.    Мөн ХЗХ-ын битүүмжлэлд байсан их хэмжээний барилгийн материалыг ШШГ-ийн дарга Батболдын заавраар бүх шоронгуудад засвар хийсэн. Энэ нь 2006 оны ханшаар үнэлэгдсэн бөгөөд төлбөр барагдуулсан нь тодорхойгүй. Энэ өмч хөрөнгийг завшсан гэмт хэрэгтэн нь Нямдорж, Батболд нар юм.

11.    Түлш эрчим хүчний сайд Сономпил 1,6 тэрбум төгрөгийг бүтээн байгуулалт ХЗХоршооноос завшсан гэмт хэрэгтэн одоо ч төлөөгүй.


ХЗХ-д гэж юу вэ? Өнгөрсөн зуун төдийгүй одоогоос 150 гаруй жилийн өмнө Америк, Гермзн, Япон ээрэг ард иргэдийнхээ төлөө санаа тавьдаг улс гүрнүүд хүмүүсийнхээ өдөр тутмын хэрэгцээнд хөнгөн шуурхай, өгөөж сайтай үйлчилгээ элдэв хүнд сурталгүй ХЗХ-дыг үй олноор нь байгуулсан гэдэг.

Монголын төр эасаг үүнийг дууриаж 2000 оны эхнээс ХЗХ-дыг аймаг, хотуудад олноор байгуулж 840 гаруйд нь ХЗДХЯам, аймаг хотын захиргаа, санхүүгийн байгууллагууд зөвшөөрөн, лиценз олгож ард иргэд ч ХЗХ-доосоо зээл авч үр хүүхдийнхээ сургалтын төлбөр, байр орон сууцаа тохижуулж, Солонгос, Япон, Америк, Польш, Чех зэрэг орнуудад ажиллагсад ч олсон хэдэн валютаа монгол, ар гэртээ илгээж айх аюулгүй амьдарцгааж байв. ХЗХ-д ч ард иргэддээ үр өгөөжөө өгч улс эх орондоо татвар түрээсээ төлж тайлан блансаа цаг тутамд нь тушааж санхүүгийн хувьд ихээхэн бэхжиж нийт актив нь 150 тэрбум төгрөгт хүрсэн гэдэг.
Энэ ололт амжилтуудыг нь өндөрөөр үнэлж, төр, ТББайгууллагуудаас "Найдвартай түнш", "Бүтээлч ХЗХ" ,"Тэргүүний татвар төлөгч", "Оны шилдэгийн шилдэг ХЗХ" гэх мэт өргөмжлөл дарцагаар ХЗХ-д ханандаа багтахгүй болтол хадацгааж байв.

ХЗХ-дын ийм хөгжил, цэцэглэлтийнх нь үед...
МАН /хуучнаарэа МАХН/-ынхан УИХ-ын ЭЗ-ийн байнгын хороог удирдаж байхдаа 2004.4.26-ны өдруүдийн хуралдаануудаараа УИХ-ын гишүүд Т.Очирхүү, ДТүмэчдэмбэрэл, А.Шагдарсүрэн, Монгол банкны дэд ерөнхийлөгч А.Батсүх, ХЗДХ-ын дэд сайд Ц.Мөнх-Оргил нар хэлэлцэхдээ:

ХЗХ-ын хөренгө 35 тэрбумд хүрчээ. Тусгайлан хууль гаргах байсийм уул нь аль эрт хийх байсан ч одоо буруугаа хүлээх ч гэх юм уу? Хэрэг хүлээхээр болчиод байна яах вэ? гэх маягаар бүтэн 2 өдөр хэлэлцээд "...Сонгууль болох гэж байхад энэ асуудлыг яриад яах вэ?" дээ гээд тас нууцалж улс төрийн бүлэглэсэн гэмт хэрэг үйлдэж Улс, ард, иргэдзд онц ноцтой гэмт хэрэг үйлдэцгээжээ.
МАНам удаа дараагийн сонгуульд “Таны төлөө. Таньтай хамт, амьдралыг чинь тэтгэж дээшлүүлнэ” гэх мөртлөө ХЗХ-дыг орвонгоор нь устгаж мөнгө хөрөнгө эд хогшлыг нь хуулийн нэрээр дээрэмдсэн тэр их мөнгө хөрөнгийг “Сонгууль”-д зарцуулж дуусгасан том гэмтэн хэргийн эзэн.

Мэдээгүй биш мэдсээр байж санаатайгаар үйлдсэн луйвар. Учир нь Америк болон азийн ХЗХ-дын олон улсын байгуулалга, холбооны дарга, удирдах хүмүүс энэ үед монголын төр засагт удаа дараалан анхааруулж ХЗХ-дын үйл ажиллагааг аюулд учруулах гэж байгааг сануулж, хэлж зөвлөлгөө өгч мэдэгдлээ ирүүлж байжээ. Энэ зөвлөлгөө санамж мэдэгдэл, мэдээлүүдийг Сангийн яам, Монгол банк, МУ-ын Тэтварын Ерөнхий газрууд мэдэхийн дээдээр мэдэж байцгаасан /МАХНам ХЗХ-дын мөнгөөр сонгуульд ялжээ” /Монголын мэдээ 2009.10.14 - 203 "Ардчилал" зэрэг сонинууд/ хуйвалдаан үргэлжилсээр Монгол банкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат "Дампуурлын хуулийг зөрчиж 1-ч дампуураагүй хоршоодыг Дампуурсан ХЗХ-д хэмээн хар нөмрөг нөмөргөж Монгол банк ХЗХ-дын мөнгө хөрөнгөөр хувийн хэвшлийн арилжааны 16 банкаа хөл дээр нь босгож авав.
Банкны бага хүүтэй /ойролцоогоор 1 5%/ зэзл авч ХЗХ-доо 3.5-4% хүртэл хүүтэйгээр хадгалуулж төсвийн мөнгө угаасан төр засгийн өндөр албан түшаалтан 700-аад гэмтэнгүүд цулайтлаа баяжицгаав. Ингэхийн тулд тухайн үеийн улсаа удирдаж байсан МАХНам /одоогийн МАНАын УИХ-аар төр толгойлж байхдаа 1998, 2202 онд 2 дахин 2004, 2005, 2007, 2011 онуудад арваад удаа зөвхөн хоршоо, ХЗХ-ны талаар хуулиуд боловсруулж батлахдаа ямагт "цунам" болгосон хуулиудыг баталж төрийн дээд болон дукд шатныхан луйвараар баяжиж хөлжицгөөх нөхцөл бололцоог бүрдүүлж байхав дээ.

Төр үүргээ өр тас мартав
Үндсэн хууль, ОУ-ын хүний эрхийн хууль, конвенцүүдэд. "Төр-Иргэдийнхээ амь, нас, аюулгуй байдал, эд хөрөнгийг эрсдэлд оруулахгүй гэж УИХ-ын -13, засгийн газрын 12 үүрэг хүлээсэн байдаг.

М.Энхболд Засгийн газрыг булаан авсаны дараахан "Засгийн газар ХЗХ-ны хохирлыг барагдуулах тал дээр хүч хаяж ажиллана” гэсэн ч үүрэг амлалтаа умартсан. Энэ засгийн гайгаар тамлагдаж сэттэл санаагаар тарчилж байгаа түм буман иргэд энэрэлт төрдөө залибарсаар хагас зуун хүн амь насаа алдсаар л...
2008 оны сонгуулийн булхай луйварт дургүйцсэн сонгогчид МАН-ын одоогийн "Тусгаар тогтнолынх нь байрны орчимд жагсаал цуглаан зохион байгуулснаар 5 иргэн амь насаа бууны суманд алдаж 1000 шахам хүн хэрцгийгээр баригдаж 300-д нь шийттэгдсэн бол ХЗХ-дынхоос үүнээс 10 дахин ард иргэд амь насаа алдаад байна.

Төрийн тохуурхал барагдахгүй. Төрийн буруутай үйл ажиллагаанаас болж түмэн олон та нар хохирчээ. УИХ-ын ажлын хэсэг Төрийн буруутайг тогтоолоо. МАНам ХЗХ-дод буруугаа хүлээж хариу бичиг ирүүлсэн гэдэг Монгол банк Бид буруутай УИХ-аас л мөнгийг нь олго гэвэл -мөнгө нь бэлэн л байна.
ХЗДХЯам. Та нарын мөнгийг төрийн төсеөөс гаргаж хийе. Хохирлыг төрөөс барагдуулах нь зүйд нийцнэ. /Монгол Банкны Ерөнхийлөгч А.Еатсүх ХЗХ-ны хохирлыг барагдуулах олон хувилбар бий. Би онцгой анхаарах болно г.м
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрьш ард иргэдийн өмч хөрөнгө, амь нас, аюулгүй байдлыг харж хамгаалах хууль дүрэм, тогтоол шийдвэр, заалт, зааварчилгаа өдий төдий байдгаас зөвхөн ХЗХ-той холбоотой ганцхан заалт гэхэд л;

МУ-ын УИХ тогтоол 2003.10.24 дугаарт Монгол улсын хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр батлах тухай Монгол Улсын их хурлаас ТОГТООХ НЬ:
2.1.5. Бусдын хууль бусаар учируулсан хохирлыг нөхөн телүүлэх эрхийг хангах талаар.

2.1.5.1. Зохих сан бий болгох, иргэдийг гэмт халдлага эрдсдэлээс хамгаалах, даатгалд хамруулах Зэргээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эх үүсвэрийг бүрдүүлж эхний ээлжинд хариуцагч нь тодорхойгүй эсвэл, төлбөрийн чадваргүй иргэдийн хохирлыг төр урьдчилан төлж хариуцагчаар нь нөхөн төлүүлэх журмыг хуулиар тогтоож хэрэгжүүлж цаашид боловсронгуй болгоно хэмээн товч бөгөөд тодорхойлон эаасан атлаа. Хохироогүй байсан ХЗХ-дыг хохиролын хар нүхэнд унагаж хаячихаад нэг ч дэмпуураагүй ХЗХ-дод "Дампуурсан" гэдэг эрээн бичигтэй цамц өмгөж эд хөрөнгө эдлэн газрууд зочид буудал, худалдааны захууд барилга байшин, Үнээний фрем хүүхдэд зориулсан байрууд, банкин дахь бэлэн мөнгө хөрөнгө ордуудыг нь өдий төдийгөөр нь өгөхгүй гээд байхад нь "төр та нарыг хохиролгүй болгох гэж байхад" гэх мэтээр уран гоё үгээр хуурч хурааж аваад ХЗХ-дын захирал эрхлэгч ажилтнуудыг өдий төдийгөөр нь хомроглон баривчилж шорон гянданд хорьж луйварын аргаа хэрэгжүүлцгээсэн.

Хохирогчид хэлмэгдэгсэд одоо юу хүсч байна
Амьдралаа өөрсдөө аваад амиа бөөцийлөөд явж байсан иргэд төр, засгаасаа янз бүрийн халамж, өглөг, буян тусламж өчүүхэн зүйлч нэхээгүй. Гагцхүү төр эасгийн алдаатай бодлого намын бодлого хуйвалдаанаар боловсрогдсон цоорхойтой хууль тогтоомжуудын гайгаар төрдөө хураалгаж, алдсан мөнгөнийхөө үлдсэн тал болох тавин хувийг нь л хэл ам, хэрүүл шуутиангүйгээр эргүүлэн өгөөч л гэж хүссэн юм. Энэ талаар Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар , ХЗДХЯам, УИХ-ын Эдийн засаг, хууль зүйн байнгын хороодод олон он жил дараалан өргөн барьсан 8000 гаруй хохирсон иргэд, тэдний аав, ээж, ах дүүс нэг түмэн хүний санал хүсэлтийг богино хугацаанд шуурхай барагдуулахыг л шаардацгааж байна.
Жич: Дөрөв дахь засаглал болсон танай хамт олныг Монголын сэттүүлчдийн 15-р их хурлаас онцлон заасэн "Эрэн сурвалжлах" зүйл ус агаар мэт.... гэсэнчлэн ХЗХ-дын ядарч зүдэрч, тарчлан тамлагдаж байгаа үйл ажиллагааг хамтран ярилцлага, сурвэлжлага, дугуй ширээний хэлэлцүүлэг зэрэг өөр өөрсдийн өвөрмөц сэтгүүл, ТВ -үүдээр *Эрэн сурвалжлага*-аар тодруулж нийгэмд 21-р зуунд хамгийн олон хүнийг хомроглон хохироосон энэ хэргийн талаар онцлон анхаарч ажиллахыг хүсч товч танилцуулгаа хүргүүллээ.

Хадгаламж Зэзлийн Хоршоодын хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбоо
Лавлах утас: 96208929   Төв шуудан ш/х 0343

0 Сэтгэгдэл
tiim shd helmegduulelt
Хамгийн их уншсан