Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ыг шүүхэд өгч, МАН-ыг торгоё

МАН-ын гишүүд сүүлийн үед үндсэн ажлаа ч хийж чадахаа байж. Уг нь, тэдний үндсэн ажил нь УИХ-ын чуулганы танхимд хуралдаж, хууль батлах ёстой байх. Гэтэл тэд АН-ынхнаас айгаад хуралдаа сууж чадахгүй, харин хурал явуулахгүй гэж эсэргүүцэж байна.
Тэднээс “Та нар яагаад хуралдаад байгаа юм бэ” гэж захын хүн асуухад л “Олонхи болсон АН бидний хууль бусаар хүчирхийлж байна. Ямар зүйлд хүч хэрэглэж байна” хэмээн хариулж байгаа. Тэр тусмаа УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар АН-ын гишүүдэд маш их “хүчиндүүлж” байгаа аж.
Тэдний ярихыг сонсоод байхад их хэцүү байгаа бололтой. Мөхөс бидний ойлгож байгаагаа АН-ынхан олонх болсноороо даламдуулж МАН-ынханд “АББД”-т үзүүлж байгаа аж.
“АББД” гэдэг нь Ажлын байрны бэлгийн дарамт гэсэн үг. Олон улсад юу гэж товчилдгийг мэдэхгүй ч манайд бол ингэж томчилж болох байх. Гэхдээ тэднийг яаж “хүчиндэж” байгааг бусад хүн олж хараагүй. Тэгсэн хэрнээ л МАН-ынхан АН олонхиороо биднийг түрэмгийлж, хүчирхийлж байна гэх. Тэгвэл хууль бусаар ажлынхаа нөхдөд “Ажлын байрны бэлгийн дарамт” үзүүлсэн АН-ыг шүүхэд өгье. Яагаад гэвэл, шинээр ажилд орсон нэгэн царайлаг бүсгүйг удаан хугацаагаар харах нь хүртэл ажлын байрны бэлгийн дарамт болдог юм чинь хууль бусаар хүчирхийлсэн АН-ыг шүүхэд өгөхөд яавал гэж.
Харин Төрийн ордны тухай хуулийг зөрчсөн МАН-ыг торгоё.
Төрийн ордны тухай хуулийн 11.1.4. Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлэх, Төрийн ордонд нэвтрэгчид саад хийхийг хориглоно....
13.1.3. Энэ хуулийн 11.1.4-т заасныг зөрчиж Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлсэн, төрийн ордонд нэвтрэгчид саад хийсэн иргэнийг 20 000-50 000 төгрөг, албан тушаалтныг 20 000-60 000 төгрөг, байгууллагыг 50 000-250 000 төгрөгөөр торгоно... гэж заасан байна.
Тэгвэл Төрийн ордонд орж ажил үүргээ гүйцэтгэх ёстой Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Г.Уянга, Ж.Батзандан гээд АН-ын болон “Шударга ёс” эвслийн гишүүдийг МАН-ын жагсагчид Төрийн ордон руу ороход нь саад учруулсан. Багцаагаар нэг хаалган дээр 100 хүн байсан гэж тооцож, торгуулийн хамгийн бага хэмжээгээр торгоход чамгүй мөнгө цуглуулах нь. Дээрээс нь хууль зөрчиж Төрийн ордонд суулт, жагсаал зохион байгуулсан МАН-ын гишүүдийг тус бүрт нь торгож, жагсаал зохион байгуулсан гэдгээр МАН-ыг буруутгаж торгуулийн хамгийн дээд хэмжээгээр торгоё. Яагаад гэвэл Төрийн ордны тухай хуулийг илтэд зөрчиж суулт зарлаж, жагсаал хийсэн МАН-ыг торгоё.

Г.ДАВАА

0 Сэтгэгдэл
МАНАЙ ШҮҮХД ӨХГҮЙ ХАТУУ САНУУЛАЖ БАЙНА ШҮҮ
Хамгийн их уншсан