Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Ганбаатар Уул уурхайн ассоциацийн захирлыг шүүхэд өгчээ

УИХ-ын гишүүн  С.Ганбаатар Уул уурхайн ассиоциацийн гүйцэтгэх захирал Н.Алагааг шүүхэд өгснөө сэтгүүлчдэд мэдэгдлээ. Н.Алагаа саяхан сонинд өгсөн ярилцлагадаа “С.Ганбаатарыг далдаас нэг юм удирдаад байна. Тэр намайг уул уурхайн мэдлэгээр барахгүй” гэж хэлснийг нь гүтгэлэг гэж үзэж, Сүхбаатар дүүргийн шүүхэд өгчээ. С.Ганбаатар гишүүн далдаас хэн өөрийг нь удирдаад байгаа гэдгийг нотлох ёстой гэж үзэж байгаа гэнэ.
Мөн тэрээр “Рио Тинто”, Оюутолгой компаниуд Уул уурхайн ассиоциацийн гишүүн байгууллага болохоор холбоондоо мөнгө өгч санхүүжүүлдэг. Уул уурхайн ассоциаци энэ мөнгөөрөө гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, бусдыг гүтгэн доромжилж таарахгүй. Ийм зүйлийг дахиж гаргуулахгүйн тулд Н.Алагааг шүүхэд өгсөн, Уул уурхайн ассиоциаци “Рио Тинто” болоод “Оюутолгой” компаниас санхүүжилт авдаг гэдгийн нэг нотолгоо нь саяхан нэлээд олон хүнийг Австрали руу авч явж, уул уурхайтай танилцуулсан гээд баримтууд бий гэж мэдэгдлээ.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан