Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Ганбаатар: Н.Алагаа “Мань эрийг далдаас юм удирдаад байна” гэж хэлснээ нотол


УИХ-ын гишүүн С.Ганбаатар Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгааг шүүхэд өгнө гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Түүнээс дараахь зүйлийг тодрууллаа.

-Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгааг шүүхэд өгөх болсон үндэслэл тань юу вэ?
-Би урд өмнө нь өөрийнхөө талаар гомдол мэдүүлж байгаагүй. Гэхдээ энэ удаад гадаадын буюу “Оюутолгой” төслийн мөнгөөр санхүүждэг Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа сонгогчдоо төлөөлж, уул уурхайн талаар мэдээлэл авъя гэсний минь төлөө намайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэлээ.
Тэр “С.Ганбаатар уул уурхайн мэдлэгээр намайг барахгүй” гэж ярьсан. Монголчууд бид гадаадын мөнгийг аваад хоорондоо хэмлэлдмээргүй байна. Н.Алгаа миний УИХ-ын гишүүний нэр хүндэд халдаж, “Мань эрийг далдаас юм удирдаад байна” гэж хэлснээ нотлох хэрэгтэй. Ингэж гүтгэлэг тарааж намайг сонгосон ард түмнийг доромжилж болохгүй. Хойшид бид гадаадын томоохон компанийн гар хөл болж, бие биенээ муулдаг байдлаа үүгээр таслан зогсооё гэж байгаа юм. Өнөөдөр уул уурхайн мэргэжилтнүүд ямар нэгэн уурхайн гар хөл болж байгаа нь үнэн. Би УИХ-ын гишүүний хувьд Оюутолгойн гэрээний талаар эргэлзсэн байр суурьтай байгаагаа мэтгэлцээний зарчмаар нэгдсэн ойлголтод хүргэе л гэсэн юм.

-Уул уурхайн үндэсний ассоциацыг гадаадын мөнгөөр санхүүждэг гэлээ. Танд тийм баримт бий юү?
-Би үүнийг баталгаатай хэлж чадна. “Оюутолгой”, “Рио Тинто” бол Уул уурхайн ассоциацын гишүүн байгууллага. Тэгэхээр гишүүн байгууллагаараа санхүүждэг. Хэд хоногийн өмнө Уул уурхайн ассоциац олон хүнийг Австрали руу аяллаар авч явсан.

-АН-ынхан өчигдөр Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж мэдээлэл хийсэн. Та энэ асуудлаар тэдэнтэй ярилцсан уу?
-АН-ын байр суурийг би дэмжиж байгаа. Энэ гэрээ дэндүү шударга бус болсон. Гэрээний талаар Монголын ард түмэнд мэдээлэл өгч, ярилцъя гэж л би хэлээд байгаа юм шүү дээ. Энэ ярилцлагын үр дүнд нээрээ, дэндүү муу гэрээ болж гэдгийг ард түмэн ойлгож, улмаар гэрээнд өөрчлөлт оруулах талаар Засгийн газарт үүрэг өгөх учиртай. Энэ бүхний эхлэл ажил нь гэрээний асуудлаар нээлттэй ярилцах юм. Ард түмэнтэйгээ ярилцахгүйгээр энэ гэрээг хийсэн учир одоо иншэж олны анхаарлыг татаж байна. Хэрэв ард түмнээсээ асууж, эрдэмтдийн үгийг сонссон бол мэтгэлцэх шаардлагагүй. Тэгэхээр миний хийж байгаа зүйл бол улстөржилт биш. УИХ-ын гишүүний цалин авч байгаагийн хувьд энэ бол миний хийх ёстой ажил.

-С.Баярцогт гишүүн та хоёр хэзээ мэтгэлцэх юм бэ. Хугацаагаа тодорхой болгосон уу?
-Бид хоёр мэтгэлцэхэд бэлэн байгаа. Би ч бэлтгэлээ сайн хангасан. С.Баярцогт гишүүн гадаад руу ажлаар явж ирээд мэтгэлцээнээ хийе гэсэн. Төсөв батлагдсаны дараа мэтгэлцвэл яасан юм гэсэн санал тавьсан л даа. Ерөнхийдөө арваннэгдүгээр сарын эхээр гэж тогтсон байгаа. Би бол арваннэгдүгээр сарын 7-нд гэсэн хугацааг өгөөд байна. Харин мэтгэлцэхдээ хэвлэл мэдээллийнхэн болон иргэдийн төлөөллийг оролцуулах боломжоор хангахыг хүсч байгаа.

-Та “Оюутолгой”-г “71:29 хувийн ашгийг монголчууд хүртэнэ” гэж худал сурталчилгаа түгээсэн гэж шүүхэд өгсөн. Энэ асуудал юу болсон бэ?
-Сүхбаатар дүүргийн шүүх энэ асуудлыг хүлээж авсан. Уг нь өнөөдөр шүүх хурлын тов зарлах ёстой байсан юм. Юу ч гэсэн тодруулж байгаад хэвлэлийнхэнд энэ талаар мэдээлэл өгнө. 71:29 бол мөнгөн урсгалын тухай ойлголт. Үүнийг ашиг гэж гүтгэсэн. Энэ талаар ярьвал их юм бий. Шүүх асуудлыг шийднэ байх. Би бардам байгаа. Монголын ард түмэн бол Африкийн боловсролгүй улс биш шүү дээ.

0 Сэтгэгдэл
YAG ZUV ALAGAA ZUV HELSEN BAINA. GANBAATARIIG EH ORON ARD TUMEN UNDESNII ERH ASHIG DALDAAS CH ILEER CH UDIRDAJ BAIGAA! CHAMAIG BOL GADNA DOTNII LUIVARCHIN PARAZITUUD UDIRDAJ BAIGAA
Muunii shashintan Ganbaatar
bolj muu alagaa muugaa uzej exlex ni dee ashgui atg shalguulax xeregtei
Хамгийн их уншсан