Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШҮҮМЖЛЭЛД ӨРТСӨН У.ХҮРЭЛСҮХ НУУВЧИНДАА ОРСОН УУ

Орон нутгийн сонгуулийн буухиа галт тэрэг дуут дохиогоо өгөн гараанаас хөдлөхөд бэлэн болжээ. Намууд ч сонгогчдыг өөртөө татах ажлаа хийж эхлээд байна. МАН-ынхан дүүрэг болгоноор явж намын гишүүд болон иргэдтэй уулзах аян зохион байгуулж эхэлжээ. Намын гишүүдтэйгээ хийж буй уулзалтаараа сонгуульд ялах тактикаа ярьж байгаа бол сонгогчидтой ярилцахдаа зовлон жаргалыг нь сонсч байгаа аж. Сүүлийн үед ордноор ч үзэгдэхээ байсан, Өвөрхангайн асуудлаар ганц үг унагахгүй, намынхантайгаа хамт жагсахгүй яваа гишүүн У.Хүрэлсүх энэхүү аяныг манлайлж байсан сурагтай. Гэхдээ түүний ухуулга хийх аялал нь дууссан байна. Учир нь, хэд хэдэн уулзалт дээр намын гишүүд нь түүнийг шүүмжилж, түшээ байх эрхгүй хүн хэмээн тодорхойлжээ. Яагаад гэвэл УИХ-ын ээлжит сонгуульд намаа ялуулж чадаагүй хүн орон нутгийн сонгуульд хөтлөн явж чадахгүй гэж. Мөн хариуцлагаа хүлээж байна гээд албан тушаалаа өгсөн ч ахиж дэвшин, илүү өндөр сэнтийд суусныг нь ёсгүй зүйгээ үйлдэл гэж үзсэн гэнэ.
Магадгүй шүүмжлэлд өртсөн дээрх байдлаас болж эрхэм гишүүн маань нуувчиндаа орж, дүрвэн  зугатсан бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан