Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана

Өнгөрсөн долоо хоногт тасалдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр үдээс хойш болно. Долоо хоногийн пүрэв , баасан гарагт болдог хуваарьтай нэгдсэн чуулганыг МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд, хаалгыг нь буйдангаар хааж суугаад тасалдуулсан юм. Тэд чуулган хуралдвал л Өвөрхангай аймгаас сонгогдсон гээд байгаа Г.Батхүү, Д.Зоригт нараар тангараг өргүүлчих гээд байгаа юм гэсэн үндэслэлээр УИХ-ын чуулганы хуралдааныг ийнхүү бойкотолсон.
Харин өчигдөр УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай уулзаж, чуулганы хуралдаанаар Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхгүй, ирэх оны төсвийн төслийг хэлэлцье гэсэн тохироо хийсний үндсэн дээр өнөөдрөөс эхлэн чуулганы хуралдаанд МАН-ын гишүүд оролцохоор болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан