Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“УУЛ УУРХАЙН ХӨГЖИЛ” ТҮР ХОРОО БАЙГУУЛАХЫГ ТҮРГЭВЧЛЭХИЙГ ХҮСЛЭЭ

УИХ-ын нэр бүхий 26 гишүүн “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах хүсэлтээ УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Үүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч түр хороо байгуулахыг хэлэлцэхгүй байгаад санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бухимдав. Тэрээр “Оюу толгойн гэрээг өөрчлөх талаар УИХ-ын гишүүд хөндөж байгаа. “Оюу толгой” компанийн зүгээс гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэдгээ мэдэгдчихлээ. Гэтэл Монголын төр энэ талаар юу ч дуугарахгүй байна. Хөрөнгө оруулалтын гэрээний гол заалтын нэг болох хөрөнгө оруулалтын зардал 2,4 тэрбум төгрөгөөс 13,4 тэрбум төгрөг болтлоо өссөн тухай ярьж байна. Бид зөвхөн шаардлага хүргүүлж, зүгээр суугаад баймааргүй байна. Тиймээс түр хороо байгуулах тухай асуудлыг яаралтай шийдэж өгнө үү” гэв.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Түр хороо байгуулах тухай Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд байх шаардлагагүй. Шууд чуулганы хуралдаанд оруулж болно гэж тайлбарлаж байна” гэв. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд шууд чуулганы хуралдаанд оруулж болно. Дагнасан түр хороо байвал харьяалагдах Байнгын хороогоор бас хэлэлцэх боломжтой” гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “УИХ-ын дарга түр хороо байгуулахыг яаралтай шийдэж өгнө гэсэн. Маргааш/Өнөөдөр/ болох даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар Эдийн засаг, Төсвийн байнгын хорооны дарга нар энэ асуудлыг оруулж, хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөөч” гэсэн юм. Ингээд түүний хүсэлтийг Ц.Даваасүрэн гишүүн дамжуулж өгөхөөр болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан