Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алтанхуяг: НӨАТ-ын босгоор битгий оролдоорой, аюултай байдаг юм шүү

Гацаад байсан УИХ-ын чуулганы хуралдаан хуралдаж 2013 оны төсвийн төсөл болон дагалдах хууль тогтоомжуудыг хэлэлцэж байна. Тухайлбал, ирэх онд Монгол Улс хэдэн төгрөгийг юунд зарцуулах вэ, нийгмийн даатгалын тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль зэргийг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэх явцад сайд нар сонгогдсон тойрогт их мөнгө төсөвлөгдсөн байна, Ерөнхий сайд 50 тэрбум төгрөгийг юунд зарцуулах эсэх нь тодорхойгүй байна гэхчлэн шүүмжлэл өрнөж, энэ асуудлуудад хэлэлцүүлэг өрнөсөн юм.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оуруулах асуудлыг НББСШУ-ны байнгын хороо хэлэлцээд эргэж харах нь зүйтэй гэж үзсэн байна. Тэгэхээр багш, ажиллагсададд таван жил тутамд өгөх тэтгэмж, 25 жил ажилласан багшид 36 сарын цалинтай тэмцэх хэмжээний мөнгө өгөх асуудлыг хэрхэнэ гэж ойлгох вэ?
Сангийн сайд Ч.Улаан: Төсөв хэлэлцэх үед энэ асуудлыг ярилцаж, судалсан. Тэгээд үүнийг үе шаттай байдлаар, төсөвтөө зохицуулж хэрэгжүүлье гэсэн юм.
Су.Батболд: Төсөвтэй холбоотой НӨАТ-ын босго ямар байхыг тогтоосон уу. Мөн аймгуудын хөрөнгө оруулалтууд эрс тэс өөр байна. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын сонгогдсон Архангай аймагт 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар тусгасан байна. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын сонгогдсон Баянхонгор аймагт 30 тэрбум төгрөг байна. Гэтэл Төв аймагт 9 тэрбум төгрөг тусгаж. Ийм байж болохгүй шүү дээ.
Сангийн сайд Ч.Улаан: Энэ жилийн төсвийн хувьд их онцлогтой. Татварын ачааллыг багасгах шүү дээ. Аймгуудад өгсөн хөрөнгө оруулалтад тайлбар өгье. Би тодорхой тойргоос сонгогдоогүй. Ийм хүнийг Сангийн сайд болгосон ч бас зөв байх. Яагаад гэвэл янз бүрийн давуу эрх ашиглахгүй.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг: НӨАТ босгоор хамаагүй оролдох их аюултай. Ховдод явж байхад нэг эмэгтэй хэлж байсан. Талх үйлдвэрлэдэг нь НӨАТ төлдөггүй хэрнээ, гутал үйлдвэрлэдэг нь төлдөг байсан. Би Сангийн сайд байхдаа энэ татварын босгыг 10 саяар үлдээсэн юм. Үүнээс дээш болговол аюултай шүү.
 УИХ-ын гишүүн Н.Энхболд: Ерөнхий сайдын багцад байгаа 50 тэрбум төгрөгийг юунд зарцуулах юм бэ. Үүнийг тодорхой задлаад оруулаад ирж болохгүй юу?
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: 50 тэрбум төгрөгийг задлаад бичиж болно л доо. Гэхдээ зураг төсөл нь бэлэн бус учраас л болохгүй байна. Замын цагдаа торгууль ногдуулаад бэлэн мөнгө авдаг. Тэгэхээр замын цагдаа бэлэн мөнгө авах бус тасалбар өгдөг байх. Үүнийг нэвтрүүлэхийн тулд би тэр мөнгөнөөс тодорхой хэмжээгээр зарцууулна. Түүнээс гадна Нэг цонхны үйлчилгээ гэдгийг бид ярьсаар л байгаа. Үүнийг бодитоор хэрэгжүүлэхэд зарцуулна. Спортын бэлтгэл хийдэг төвүүдийг байгуулахад, аймгийн төвийн битүү зах, Улаанбаатарт хөдөөний иргэд ирээд ногоо зардаг зах, эмчилгээ оношлогооны төв байгуулах, залуучууд очдог эрүүл саруул үйлчилгээний байгууллагыг дэмжих, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөрөнгө оруулалт хийе гэсэн юм. Энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй л мөнгө.  
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хүний хөгжил сангийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэзээ хэлэлцэх юм бэ. Хуулиа өөрчлөөгүй байж төсөв хэлэлцэх нь хууль зөрчиж байгаа юм биш үү.
Хүний хөгжил сангийн орлого, зарлага тодорхой байна гэж заасан. Гэтэл өнөөдөр тодорхойгүй байна. Үүнийг засч залруулахгүй юм уу. УИХ-ын гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудад 21 мянган төгрөг өгөх хуулийн төсөл санаачилсан. Засгийн газар дэмжих боломжгүй гэж үзсэн байна лээ. Яагаад дэмжихгүй гэж байгаа юм бэ?
Сангийн сайд Ч.Улаан: Хүний хөгжил сангийн хуулийг санаачилж төсвийн тодотголтой өргөн барихад энэ хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Хуулийг УИХ ойрын үед хэлэлцэх байх. Бид хүсэлтээ гаргасан байгаа. Хүний хөгжил сангаас иргэдэд тэгш хувь хүртээх зорилго байгаа. Гэвч тийм боломжгүй байгаа. Энэ сан нэг их наяд төгрөгийн алдагдалтай байгаа шүү дээ. Хууль бүрэн хэрэгжүүлэх боломж нөхцөл бүрдээгүй байна. Энэ сангаас нэмж зарлага гаргах чадамжгүй байна. Тиймээс ирэх онд энэ сангийн нэр дээр нэмж өр тавихгүй байх тухай саналаа боловсруулсан байгаа.

Г.ДАВАА

0 Сэтгэгдэл
тэнэг Алтанхуягийн хэлсэн үгийг ээ чааваас, НӨТ-н босг-р оролдохоор яахаараа аюултай үзэгдэл болчдийн. аль 2006 онд баталж байсан босго одоо өөрчлөх, эсвэл бүр босгогүй болгох талаар зайлшгүй яаралтай ярих цаг нь болсийн бишүү мал минь
Хамгийн их уншсан