Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төр Багануурын ордын лицензийг мэдэлдээ авлаа

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон ордуудын лиценз төрд байх учиртай гэж буй. Уурхай нээгдэн ажиллаж байхад ордын зарим талбайн хэсгийн лицензийг нь хувийн компанид олгосон асуудал гарсан. Тухайлбал, Багануур, Шивээ-Овоогийн нүүрс, Эрдэнэтийн овоо зэсийн ордын лицензийг хэсэгчилж олгосон байж. Ингээд одоогоор Багануурын нүүрсний ордыг хэсэгчилж “Алтай гоулд” компанид  олгосон лицензийг хүчингүй болгож төр өөрийн мэдэлдээ авчээ. Цаашид үлдсэн хоёр ордын лицензийн асуудлыг мөн ингэж шийдвэрлэнэ гэж уул уурхайн сайд мэдэгдэв. Мөн стратегийн бусад ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг ч тогтоож, эдийн засгийн эргэлтэд оруулах аж.  Эдүгээ стартегийн гэх тодотголтой алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр, уран зэрэг ашигт малтмалын 15 орд бий. Эдгээр ордын 14-ийнх нь хайгуулыг улсын төсвийн хөрөнгөөр хийж нөөцийг нь тогтоосон. Үүн дээр одоо 39 орд нэмэгдэх нь. Учир нь, УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын хавсралтад дээрх ордууд бий. Тэднийг стратегийн ордод авах судалгаа хийж байгаа аж. “Эрдэнэт” үйлдвэрийн эзэмшдэг зэсийн ордын талбайд таван лиценз хувийн хэвшлийхэнд олгожээ. Энэ лицензийн дөрвийг нь одоо цуцлаад байгаа аж. Уг лицензүүдийг цэгцэлснээр “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллах хугацаа 25 жилээр сунана хэмээн уул уурхайн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Монгол орон асар их баялагтай. Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаад байгаа билээ. Иймд уул уурхайн салбарт дипломат арга барьж ажиллана гэж уул уурхайн сайд хэлэв.  Тухайлбал, ямар нэг асуудал гарвал хөрөнгө оруулагчтай нүүр тулж уулзан, олон улсад тогтсон хариуцлагатай уул уурхайн стандарт мөрдөх нь.

Т.Эрдмаа

0 Сэтгэгдэл
БУРУУ ШҮҮ
Хамгийн их уншсан