Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ОЮУНЛАГ ХӨВСГӨЛЧҮҮД 2012” тэтгэлэг олгожээ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүний цалингаа нутгийнхаа оюутнуудад зориулж “Оюунлаг Хөвсгөлчүүд” нэртэй тэтгэлэгт хөтөлбөрийг санаачилж, сан байгуулжээ. Энэ жил 100 шилдэг оюутанд тэтгэлгээ олголоо. 3 оюутанд 1 сая, 22 оюутан 500.000,  35 оюутанд 400.000, 40 оюутныг 200.000 төгрөгийн тэтгэлэгт хамруулсан байна. Уг нь анх сангийнхаа эх үүсвэрийг тооцож үзэхэд 60 оюутанд тэтгэлэг олгохоор байсан. Гэтэл дотуур байрны хүрэлцээ муу байдгаас оюутнууд гадуур байр хөлсөлдөг, тэр байр нь жижиг квадратай мөртлөө өндөр үнэтэй, хоёр гурвуулаа түүнээс ч олуулаа нэг умгар өрөө хөлсөлдөг. Тийм учраас амьдралын бололцоо тааруу оюутнуудынхаа байрны асуудлыг бага ч болов шийдэгдээсэй гэж бодоод 40 оюутанд нэмж 200.000 төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдсэн байна.

Д.МӨНХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан