Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай гаригийн анхны компьютер 4,5 тонн жинтэй


Манай гаригийн анхны компьютерийг Харвардын математикч Говард Эйксон 1941 онд зохион бүтээжээ. Тэрээр IBM компанийн дөрвөн инженертэй хамт Чарльз Бэббижийн санаагаар анхны компьютерийг угсарсан байна. Тэдний “Марк-1” компьютер 1944 оны наймдугаар сарын 7-нд ажилд оржээ. 500 мянган доллараар бүтсэн энэ компьютер ойролцоогоор 17 метр урт, 2,5 метр өндөр, нийтдээ 4,5 тонн жинтэй байснаас хэдэн арван метр талбай эзэлдэг байж. Энэ компьютерийг бүтээхэд нийт 765 мянган эд анги орсон гэнэ. Голдуу тооцоолон бодох зориулалттай, 23 зэрэгт дэвшүүлсэн тоог бодож чаддаг ч 800 орчим км зам туулж байж сая эцсийн хариу гарахад 15 орчим секунд зарцуулдаг байжээ.


0 Сэтгэгдэл
goy bnaa gsh
Хамгийн их уншсан