Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадын Ерөнхий сайд Вен Зябао тэрбумтан уу

Хятадын Ерөнхий сайд Вен Зябаогийн гэр бүл  томоохон бизнестэй, түүгээрээ олсон хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө мөнгөтэй хэмээн “Нью-Йоркт Таймс” мэдээлж, шуугиан тариад байна. Тус сонинд өгүүлснээр бол Вен Зябаогийн гэр бүл 2,7 тэрбум ам.долларын эд хөрөнгө эзэмшдэг гэнэ. Нью-Йорк Таймс сонины эрэн сурвалжилж байж олж илрүүлсэн энэ мэдээллийг худаг гүтгэлэг хэмээн Вен Зябаогийн хууль өмгөөлөгч нар мэдэгдэж байна. Ерөнхий сайдын өмгөөлөгчийн өчигдөр гаргасан мэдэгдэлд “Ерөнхий сайдын гэр бүлийн зарим гишүүн бизнес эрхэлдэг боловч үүнд хууль бус зүйл огтхон ч байхгүй.Гэвч Ерөнхий сайд тэдний бизнесийн үйл ажиллагаанд  оролцдоггүй. Тэднийг улс төрийн шийдвэрт нөлөөлөхийг ч зөвшөөрдөггүй. Нийтлэлд дурдсанчлан Ерөнхий сайдын 90 настай ээжид хувийн өмч гэх зүйл байхгүй, тэтгэвэрийн мөнгөөрөө амьдардаг” хэмээн няцаалт гаргажээ. Түүнчлэн Вен Зябаогийн талаарх ийм мэдээлэл өнгөрсөн баасан гаригт цацагдсан даруйд тус сонины цахим хуудас руу Хятадаас нэвтрэх эрхийг хаасан байна. Түүгээр ч зогсохгүй сонины энэ худал мэдээллийг залруулах үүднээс хуулийн хариуцлага тооцуулах болно гэж мэдэгджээ. Гэвч олон жилийн түүхтэй, дэлхийн нэр хүндтэй хэвлэл болох Нью-Йорк Таймс сонин эрэн сурвалжилж олсон мэдээллийнхээ үнэн зөв гэдэгт баттай итгэж, шударга үнэний талд зогсоно гэдгээ мэдэгдэж байна.
Хятадын Ерөнхий сайдаар 10 гаруй жил ажилласан Вен Зябао ирэх сарын 8-нд эхлэх Коммунист намын их хурлаар суудлаасаа буух юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан