Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Халимагийн нийслэл Элстэйд Увш хааны хөшөө босгоно

ОХУ-ын Халимагийн нийслэл Элстэйд Увш хааны хөшөө босгож байна. Ойрдын хаан, “Увш хунтайжийн тууж” хэмээх эртний уран зохиолын хуучны дурсгалд мөнхөрсөн энэ баатарын хөшөөг монголын уран барималчийн эхээр яг монголд босгосон загвараар нь хуулбарлан босгож байгаа юм байна. Одоогоор өөрөө 3,4 метр өндөртэй, суурийн хамт 4,4 метр болох хөшөөний суурийг цутгах ажил хийж байна. Элстэй хотын Остап Бендерийн өргөн чөлөөний Лениний гудамжинд босох энэ хөшөөг барималч нь монголоос торгууд түмний “Торгон нутаг” клубын дэмжлэгтэйгээр халимагт авчирчээ. “Увш хаан бол манай хаан байсан. Алдар гавьяаг нь өнөөгийн өндөрлөгөөс үнэлэх аргагүй. Залуухан хүн байсан ч Зүүн гарын нутаг орондоо нэр хүндтэй, цэргийн жанжин, удирдагч хүн байсан. Түүний залуудаа тэмцэж байж нэгтгэн удирдаж байсан орон нь Халимагийн хаант улс. Харамсалтай нь тэр Балхаш нуурын орчмыг эзэлж нэгтгэж чадаагүй, энэ нь өнөөдөр манай ард түмний эмгэнэл болж байна” гэж Ойрдын соёлын “Тенгрин Уйдл” төвийн тэргүүн Басан Захаров хэлж байна. Увш хааны хөшөөг арваннэгдүгээр сарын эхээр нээх юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан