Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюу толгойн гэрээг өөрчилж болохгүй гэв

Гадаад харилцааны сайд Л.Болд Канад Улсын Элчин сайд Г.Гоулдхок, АНУ-ын Элчин сайд П.Кэмпбелл, Япон Улсын Элчин сайд Т.Шимизү, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын ЭСЯ-ны Дэд тэргүүн Ж.Пиерсон, Австрали Улсын Ерөнхий Консул Д.Лоусон нарыг ГХЯ-нд хүлээн авч уулзсан байна.
Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд Гадаад харилцааны сайдтай уулзаж буй зорилгоо “УИХ-ын сонгуулийн өмнө болон хойно Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын орчинд тодорхой бус байдал үүссэнээс гадаадын түншүүдээ болгоомжилсон, хүлээсэн, эргэлзсэн байдалд оруулсан. Монгол Улсын тодорхойлсноор гурав дахь хөрш гэгддэг дотно харилцаатай түнш орнуудын хувьд дээрх байдалд санаа зовниж байгаа. Эл байдал удаан үргэлжилбэл гадаад ертөнц дэх хөрөнгө оруулагчдын зүгээс итгэх итгэл буурах магадлалтай. Иймээс харилцан мэдээлэл солилцож, Монгол Улсын шинэ Засгийн газрын үйл ажиллагааг хөрөнгө оруулагчдад зөвөөр ойлгуулахад хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн тайлбарлажээ.  
Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсаас гадаадын хөрөнгө оруулагчтай сайтар хэлэлцэн, оролцогч талуудад харилцан ашигтайгаар байгуулсан үлгэр авахуйц гэрээ гэж үздэг хэмээн дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд онцолжээ. УИХ-аар хэлэлцэн батлах гэж буй Монгол Улсын 2013 оны төсвийн төсөлд Оюу толгой төслөөс орох орлогыг харилцан тохиролцсон заалтыг өөрчлөх нөхцлөөр нэмэгдүүлэхээр тусгаж буй нь уг гэрээг хөндөх юм байна гэсэн ойлголт өгч, улмаар Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын хууль зүйн орчны тогтвортой байдал бүхэлдээ эргэлзээ төрүүлэх үр дагавартайг анхааралдаа авахыг хүссэн аж. Энэ гэрээг хөндвөл Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад багагүй уршиг учирч, эдийн засгийн огцом өсөлт саарч, ардчиллын зарчмуудыг дээдэлсээр ирсэн олон улс дахь үлгэр жишээ нэр хүндэд нь сөргөөр нөлөөлөхүйц үйлдэл болох вий гэж хэлжээ.
Сайд Л.Болд гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсын эдийн засгийн цаашдын хөгжил, өсөлтөд урьдын адил чухал үүрэг гүйцэтгэх учиртайг онцлоод тэдний байр суурь, дэвшүүлж буй саналыг Засгийн газартаа уламжлахаа мэдэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Greedy foreign investors must take Mongolian national interests into their account, only then think about their profitability. Any economic cooperation should be based on mutually beneficial principles. Eventually, it is up to us how to change Oyu Tolgoi investment agreement. Current investment agreement must be reviewed, no matter what other foreign investors say.
We are the owners of these untapped natural resources, therefore we have a full right how to exploit. Why should we always accept unfair investment terms and conditions. If it is going to be not so profitable for Mongolians, we must be able to revoke this shaky investment agreement with Rio-Tinto.
Хамгийн их уншсан