Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Албан тушаалтнууд хэрэгт холбогдох байдал нь нэмэгджээ

АТГ-т өнөөдрийн байдлаар 710 өргөдөл иржээ. Үүнээс 301 нь гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу шалгасан байна. 59-т нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. 151 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бол 39 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Мөн эрүүгийн 37 хэрэгт яллаг дүгнэлт үйлдүүлэхээр прокуроры байгууллагад шилжүүлсэн байна. АТГ-аас шалгагдсан эрүүгийн 151 хэргээс хохирсон хохирол нь 38 тэрбум төгрөг байгаа бол өнөөдрийн байдлаар долоон тэрбумыг нь төлүүлжээ.
Мөрдөн байцаах алба, Мөрдөн шалгах хэлтсийн энэ ажлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг, яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэрэг, хэрэгт холбогдож шалгагдсан субьектын албан тушаалын ангилалд өөрчлөлт оржээ. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаал, захиргааны албан тушаал хашсан хүн хэрэгт холбогдох нь нэмэгдсэн байна. Гомдол мэдээлэл ч нэмэгджээ. Үүний цааш шалтгаан нь АТГ-ыг шинэ хүмүүстэй холбоотой гэдгийг ч албаныхан хэлж байна. Нөгөөтэйгүүр сонгуультай холбоотойгоор иргэдээс албан тушаалтай холбоотой гомдол мэдээлэл нэмэгдсэн байна.

Д.МӨНХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан