Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Багануурынх гологддог ч нүүрсний үнийг буулгаж дөнгөжээ

Арваннэгдүгээр сар гарч хүйтний улирал наашилсаар. Хүйтний улирлыг дагаад түлээ, нүүрсний үнэ ч нэмэгдэж, иргэдэд хүндрэл учруулдаг. Шинэчлэлийн Засгийн газраас энэ цаг үед нүүрсний үнийг хазаарлах нэгэн арга сэдсэн. Гадуур гурван кг ч хүрэхгүй савлагаатай нүүрс 1600-1800 төгрөг байгаа бол нэг портер нүүрс даацаасаа шалтгаалан 220,000-320 мянган төгрөгөөр зарагдаж буй. Багануурын уурхайгаар жишээ авахад олборлож буй нэг тонн нүүрсний үнэ 27500 төгрөг атлаа айлуудын зууханд шатахдаа долоо, найм дахин нугалсан өртөг өөртөө шингээдэг. 

Харин Засгийн газраас нүүрсний үнийг навс унагаж 40 кг-аар савласан шуудай нүүрсийг 3200, нэг тонн нүүрсний үнийг 80 мянган төгрөг болгоно хэмээсэн.  Стандартчлал хэмжилзүйн газраас хэдхэн хоногийн өмнө нүүрсний шуудайны стандартыг баталсан. Өөрөөр хэлбэл, жижиглэнгээр нүүрс худалдаалахдаа шуудай нь 15 кг, 25 кг, 40 кг-ын багтаамжтай  байхаар зааж өгсөн. Энэ шийдвэр хэрэгжихэд цөөн хоног үлдээд байгаа ч түлээ нүүрсний томоохон зах болох “Цайз”-д хэрхэн нөлөөлж буйг тандлаа. Ачаагаа өндөрлөсөн, өндөрлөөгүй гээд нүүрс ачсан портерууд эгнээд зогсчихсон ханшийг нь сонирхсон хүн бүрийг дагаж гүйлдэнэ. Харахаас ичмээр өнөөх жижиг уутандаа нүүрсээ уутлачихсан жижиглэнгийн худалдаачид 1800 төгрөг, таваас дээш бол 1600 гээд хэнэг ч үгүй зогссон хэвээрээ л байна. Харин 50кг-ын бололтой нэлээд том шуудайтай түлээ 5000 төгрөг гээд зарагдаж байгаа нь их л эрэлттэй юм. Нэгэн ченжээс шуудайны стандартын талаар сонирхлоо.

 -Түлээ, нүүрс өдөртөө хэр зарагдаж байна?
-Ойрдоо хүйтрэхгүй болохоор нэг их зарагдахгүй байна. Нүүрснээс илүүтэй мод л их зарагдаж байна даа.
-50кг-ын савласан шуудайтай энэ модыг хэлж байна уу?
-Тийм ээ. Өдөрт 20, 30-аар нь зарж байна.
-Аргагүй шүү дээ. Шуудай нь ийм том юм чинь. Нүүрсний шуудай жилээс жилд яагаад багасаад байдаг юм бэ. Энэ жил арай хэтэрлээ?
-Цаанаасаа л багасаад байх юм.

-Хаанаас гэж?
-Бид хувь хүмүүсээс оёчихсон шуудай бөөндөж авдаг. Тэрнээс өөрсдөө оёод багасгаад байгаа юм биш.
-Шуудай оёж зардаг хүмүүст хэмжээг нь арай томруулчих, борлуулалт муудаад байна гээд хэлж болдоггүй юм уу. Та нар худалдан авагч нь юм чинь шаардлага тавьж болно шүү дээ. Таны шуудайлсан нүүрс гурван кг хүрэх үү?
-/дуугарсангүй/

-Жижиглэнгээр нүүрс худалдаалагчдад зориулан шуудайны стандарт баталсан. Та энэ талаар мэдсэн үү?
-Эгч нь сонсоогүй ээ. Нүүрс худалдаж авч байгаа хүмүүс яриад л байх юм. Сүүлийн хэд хоног нүүрс авсан хүмүүс  наадахыг чинь ярьж, загнаад л байна. Шуудай оёдог хүмүүс нь одоо томруулах байлгүй. Шуудай хамгийн багадаа  20 кг, 25 кгын багтаамжтай байх ёстой гээ биз дээ. Бид бэлэн байгааг нь худалдаж авдаг болохоор юугаа мэдэх вэ.

Багануурын нүүрс гологдов

“Цайз” захаар нэлээд явсны эцэст Багануурын нүүрсийг том шуудайгаар савлан зарж буй хэсэгт очлоо. Ченж залуугийн хэлснээр 40кг-ын том шуудайтай нүүрсийг 4000 төгрөгөөр зарна гэв. Засгийн газрын амласан үнээс 800 төгрөгөөр  илүү хэдий ч иргэдэд боломжийн байх болов уу. Гэхдээ борлуулалт нь муу байгаад өнөөх залуу сэтгэл дундуур байгаа нь илэрхий. “Засгийн газраас нүүрсний үнийг буулгах талаархи мэдээг сонссон. Тэгээд нэг портер нүүрс байснаа том шуудайнд савлаад уржигдраас /өчигдрөөс/ эхлэн зарахаар зогсч байна.
Гэтэл хоёр өдөр зогсч байж ганцхан шуудайг зарлаа” хэмээн гомдоллов. Яагаад борлуулалт муу байгааг тодруулахад “Багануурын нүүрсийг иргэд голох юм. Утаа тортог ихтэй, хурдан шатаад дуусчихдаг. Илч багатай. Цог үлддэггүй гээд Налайхын нүүрсийг сонгох юм байна шүү дээ” гэв.

Нэг эмээ ихэд няхуур үзэж зогссоноо “Шуудайг нь харахаар хэд хоног түлчихээр ахиу л юм. Багануурын нүүрс цаанаа л илчгүй, хөө тортог манараад байдаг юм аа” гээд л яваад өгөв. Үнэхээр ч Налайхын нүүрс гялтганасан хар өнгөтэй байхад Багануурынх яалт ч үгүй хөөнд дарагдчихсан хав хар юм билээ.  Багануурын портер нүүрс 160 мянган төгрөгийн үнэтэй. Жолоочийнх нь ярьснаар “Засгийн газраас их зөв шийдвэр гаргасан. Нүүрс хямд байвал хурдан хугацаанд борлуулаад рейсийнхээ тоог нэмэх боломжтой. Шийдвэр нь хэрэгжээд эхлэхээр бид ч нүүрснийхээ үнийг буулгаад 100 мянган төгрөгөөр зарах боломжтой юм билээ. Багануурын нүүрс сайнтай, муутай л байдаг юм” гэв. Налайхын нүүрсний үнэ ч өмнөхөө бодоход тонноосоо шалтгаалан 40-80 мянган төгрөгөөр буурсан гэдгийг ченжүүд ярьж байлаа. Гурван дэгээ өндөрлөгөөтэй портер нүүрс өмнө нь 280-320 мянган төгрөгөөр зарагдаж байсан бол 240 мянга болтлоо буурчихаж. Засгийн газраас нүүрсний үнийг бууруулах талаар авч буй арга хэмжээний ажлын хэсгийн даргаар Эрчим хүчний сайдын зөвлөх н.Баяраа ажиллаж байгаа.  Тэрээр “Ерөнхий сайд нүүрсний үнийг бууруулахтай холбоотой цогц арга хэмжээг арваннэгдүгээр сарын 7-ноос эхлэн хэрэгжүүлнэ гэсэн.

Гэхдээ бид үүнээс өмнө туршиж эхлэхээр тасралтгүй ажиллаж байна” гэв. Харин нүүрсний чанарын тухайд “Багануураас хамгийн чанартай дээд зэргийн илчлэгтэй нүүрсийг Амгалан, Толгойт өртөөнд буулгана. Илчлэг чанартай, хөө тортог багатайг нь ард иргэдэд нийлүүлэхийн тулд 500 шоо метр газар хуулж, нүүрс гаргаад эхэлсэн” гэсэн хариулт өгсөн юм.  

У.БАДАМ

0 Сэтгэгдэл
baganuuruus 1 porter nuursiig 45000r awaad ochij irehiin 280km shatahuunaa hiigeehed 110000 tugrug gej tootsoe. tegeed 100000r zarah tm uu -10000 aldagdaltai yu. hen ni hudlaa yriad bgaa ym be
ЭНЭ АЖИЛ ИХ ЗӨВ ЗҮЙЛ БОЛЛОО ШҮҮ ОДОО ХЭРЭГЖИЛТЭНД НЬ ХЯНАЛТ САЙН ТАВИХ Л ХЭРЭГТЭЙ БАЙХ, ХАРИН ТЭР ИЛЧГҮЙ,ХӨӨ ТОРТОГТОЙ ЭНЭ ТЭР ГЭЭД БАЙГАА ЭРХМҮҮД НАЛАЙХААСАА ОЧООД САЙНЫГ НЬ АВЧ БОЛОХ Л БАЙЛГҮЙДЭЭ ОДОО ЦАГТ ЧИНЬ ХӨНЖЛИЙНХӨӨ ХЭРЭЭР ХӨЛӨӨ ЖИЙДЭГ ЦАГ ШҮҮ ДЭЭ
Сайн байна. Хийж байгаа ажлынхаа үр дүнг л сайн шалгах хэрэгтэй ярих нэг хэрэг, хэрэгжүүлнэ гэдэг хамгийн чухал Амжилт хүсье Засгийн газар, УБ хотын засаг даргын ажлын албаныханд
Сайн байна. Баяр хүргэе.Би байшинд амьдардаг.Гэхдээ гадаа гудамжаар явж амьсгалдаг.Нэг үгээр хэлбэл хэн ч байсан бид нар бүгд нэг л агаараар хамтдаа амьсгалдаг. Хотын утааны асуудал хэнбугайд ч болов хамаатай. Дахин баяр хүргэе.
sn bnuu ta shineer oron suuts hudaldan awah gj bgaa boln hudaldaj awsan, office tvreesleh gj bga bol manai com oron suutsnii m2 todorhoilj ugnu dorj_47yahoo.com
zov bolj b.na
Хамгийн их уншсан