Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

35 насандаа хэдэн төгрөг хуримтлуулсан байх ёстой вэ

Ирээдүйгээ баталгаажуулах хамгийн зөв арга бол хадгаламж гэлцдэг. Хүн бүр л хадгаламжинд мөнгө хуримтлуулах нь зөв гэдгийг мэддэг боловч тэр бүр бодсон шигээ хадгалаад байж чаддаггүй.  Тиймээс хүн хэдэн насандаа хэдий хэмжээний хуримтлалтай байх ёстой вэ гэдгийг эдийн засгийн судлаач, шинжээчид тогтоож өгсөн байна. Энэ хэмжүүрийг өөрийн зорилго болгож чадвал хадгаламжийн алтан дүрмийг биелүүлж чадна гэсэн үг гэнэ. Эдийн засагчдын зөвлөж буйгаар:
-35 насандаа жилийнхээ цалинтай тэнцэх хэмжээний мөнгө
-45 насандаа гурван жилийнхээ цалинтай тэнцэх хэмжээний мөнгө
-55 насандаа таван жилийнхээ цалинтай тэнцэх хэмжээний мөнгө
-65 буюу ихэнх улсын тэтгэвэрийн босго болсон насанд найман жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө хуримтлуулсан байхад та ирээдүйгээ баталгаажуулж чадах хэмжээний хадгаламжтай гэж өөрийгөө тооцож болох нь.
Ингэж хуримтлал үүсгэхийн тулд хүн 25 наснаасаа эхлэн тэтгэвэрт гартлаа тасралтгүй хадгаламжиндаа мөнгө хийх хэрэгтэй гэнэ. Хамгийн эхлээд жилийнхээ цалингийн зургаан хувьтай тэнцэх мөнгөөр хадгаламжийнхаа суурийг тавьж, 12 хувь хүртэл нь жил бүр нэг хувиар нэмж байх хэрэгтэй юм байна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
manai abilgaz tur bol udriin dotor hiih um bn da
Хамгийн их уншсан