Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Хүрэлсүх УИХ-ын даргатай уулзах гэнэ

УИХ-ын Чуулганы хуралдааны танхимын үүдэнд төрийн түшээ  Г.Баярсайханыг барьж авч зодож, танхайрсан гишүүн У.Хүрэлсүх өчигдөр УИХ-ын даргатай уулзах хүсэлт гаргасан гэнэ. Тэрээр энэ хэргийг өдүүлснийхээ дараа хэвлэлд ганц нэг тайлбар өгснийг эс тооцвол нууц байдалд ороод байсан юм. Бүр Өвөрхангайн гишүүдийн тангараг өргөхөөс болж МАН-ын гишүүд дэмжигчид  Төрийн ордны дэргэд жагсч, УИХ-ын гишүүд нь чуулганы танхимын хаалгыг таглан сууж байхад ч ор бараа сураггүй байсан билээ. Түүнээс хойш төрийн ажилд нэг ч удаа оролцохгүй  байсан түшээ ийнхүү танхимынхаа даргатай уулзах хүсэлт тавьсан гэнэ.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
МАНАНГААСАА ГАРААД МАНСУУРЧИХСАН ЯВАА АРДЫН НАМ ГАНЦ Ч ЛИДЕР БАЙХГҮЙ ШАЛЬТАЙ МӨРИЙН ХӨТӨЛБӨР Ч ҮГҮЙ,ГАНСАРСАН ТУЛГА ТОЙРСОН ЭМГЭД ХӨГШИД ЧАВГАНЦУУДЫН ХОВ ЖИВ,ХООСОН ЯРИАГААР УЛС ТӨР ХИЙХ ГЭЭД Ч ХОЛ ЯВАХГҮЙ Л ДЭЭ.
Хамгийн их уншсан