Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгодог урлагийн наадам эхэллээ

Улсын хэмжээнд дөрвөн жилд нэг удаа зохиогддог сонгодог урлагийн наадам энэ жил баруун бүсээс эхэллээ. Энэ удаа “Сонгодог бүтээл -2012” нэртэйгээр баруун бүсийн аймгуудын уралдаан Завхан аймагт эхлээд байгаа ба тун удахгүй төвийн бүсийн аймгууд бүтээлүүдээ амьлуулах гэж байна. Төвийн бүсийн аймгуудад Эрдэнэт, Дархан, Булган, Архангай, Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймгууд тус тус оролцоно. Өвөрхангай аймагт хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү уралдаан нь 11-р сарын 01-08-ны хооронд явагдах бөгөөд Аймгуудын уралдаанд оролцох бүтээлүүдийг дурьдвал:
1. Өвөрхангай – У.Шекспир “Ричард ван” эмгэнэлт драмын жүжиг
2. Эрдэнэт – У.Шекспир “Лир ван” эмгэнэлт драмын жүжиг
3. Хөвсгөл – У.Шекспир “Шуурга” эмгэнэлт драмын жүжиг
4. Төв – У.Шекспир “Ромео, Жулета” эмгэнэлт драмын жүжиг
5. Булган – Ч.Чимэд “Арын албаныхан” драмын жүжиг
6. Архангай – Юджен О Нилийн “Тамын дурлал” уянгын драмын жүжиг
7. Дархан – Генрих Ибсен “НОРА” бүтээлүүдээр оролцож байна.
Энэ өдрүүдэд хэдийгээр гадаа сэрүүхэн байгаа ч аймгийн Хөгжимт драмын театрт урлагынхны өрсөлдөөн ихэд халуухан өрнөж байгаа бөгөөд өдөр бүр нэг аймгийн тоглолтыг сонирхох үзэгчдийн тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байна.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан