Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бид яагаад нялх байсан үеэ санадаггүй вэ


Та нялх бага байсан үеэ санадаг уу. Мэдээж үгүй. Хамгийн сайндаа гурван настай үеийнхээ үйл явдлыг бүдэг бадаг санавал их юм. Ер нь, хүний ой санамжинд 3-7 настай үеийн тоотой хэдхэн дурсамж л үлдсэн байдаг.
Харин түүнээс цааш бол ой ухаанаа нэгжээд юу ч олдоггүй шүү дээ. Зөвхөн гэр бүлийн зургийн цомгоо үзэж л нялх байсан үеэ харж мэддэг.  Тэгвэл хүн яагаад нялх үеэ санадаггүй юм бол?
Сэтгэл зүйчид үүнийг нялх үеийн амнезия /ой тогтоолт муудах/ гэж нэрлэдэг. Энэ нь хүний тархи гүйцэд хөгжихөд урт удаан хугацаа шаардагддагтай холбоотой гэнэ. Нялх байхад хүний тархи бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг. Тийм учраас нялх хүүхэд аливаа зүйлийг санадаг ч тэр нь ой ухаанд нь 24 цагаас илүү хадгалагдаж чаддаггүй гэнэ. Үзэж харсан зүйл нь тэр өдрөө мартагдчихаад байхад яаж насанд хүрсэн хойноо тэр ой дурсамжийг санаж чадах билээ.
Хүн нас нэмэх тоогоор тархи хөгжин боловсорч ой санамжиндаа аливаа зүйлс, үйл явдлыг эмх цэгцтэйгээр хадгалж сурдаг. Гэхдээ тархинд шинэ дурсамж нэмэгдэх хэрээр хуучин дурсамжаа эргэн санахад хэцүү болж ирдэг. Хүн хөгшрөөд ирэхээр мартаж санаад эхэлдэг нь ч ийм учиртай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан