Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Хүрэлсүхийн “зодог тайлах” болсон батлагдаагүй 1000 шалтгаан

Улс төрд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн хамгийн том сенсаац бол УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсан явдал байлаа. Түүнд УИХ-ын гишүүн гэсэн “сэтэр” зохихгүй байв уу, эсвэл... Ямартай ч намынхаа буйдантай жагсаалд ч оролцох битгий хэл хамрынхаа үзүүрийг ч цухуйлгаагүй “боксчин” гишүүн энэ удаагийн парламентаас гэнэт “зодог тайлах” болсон шалтгаан нь олны анхаарлыг татаж байна. Бараг хэнээс асуусан хариулж чадахааргүй таавар болж байна.
УИХ-ын даргад гишүүний бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгөхдөө хүртэл олны нүдэн ил гаралгүй үүр цүүрээр гүйж ирээд сэмхэн ярилцчихаад явж байгааг бодоход нууцлах зүйл олон байгаа нь лавтай. Олны дунд түүнийг эрүүл мэндийн шалтгаанаасаа болж ийн татгалзаж байна гэж тайлбарлах нэгэн байхад, нөгөө хэсэг нь эхнэрийнх нь бие муу учраас ар гэрийн гачигдлаар ийм үйлдэл хийлээ гэж үнэн худал нь мэдэгдэхгүй, эцэс төгсгөлгүйгээр цуурч байв. Гэвч энэ үйлдлийн талаар намын дарга Ө.Энхтүвшин хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө, “ УИХ-ын гишүүнээсээ татгалзах нь хуулийн хүрээнд болох асуудал. Хүрэлсүх гишүүн надтай нэлээд эрт энэ асуудлаар ярилцаж байсан. Гэхдээ УИХ-д хүсэлтээ хэзээ тавих талаар сайн тохироогүй. Гэтэл гэнэт л ийм шийдвэр гаргасан байна. Ямар ч байсан эхлээд нам дээрээ энэ асуудлыг ярина. Түүний оронд намын жагсаалтын дагуу Д.Сарангэрэл орж ирэх боломжтой” гэсэн тайлбарыг өглөө. Гэхдээ түүний оронд Д.Сарангэрэл бус НАМЗХ-ын Л.Оюун-Эрдэнийг орж ирүүлэхээр зэхэж байна ч гэсэн мессеж ниссэн. Учир нь, Л.Оюун-Эрдэнийг У.Хүрэлсүх гараас нь хөтөлж улс төрд оруулсан хүн. Тэгэхээр У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн гэдэг “сэтэр” надад зохихгүй юм байна гэдгээ намынхаа даргад хэлж байсан нь тодорхой байна. Нөгөөтэйгүүр түүнийг намынхаа өмнө хариуцлага хүлээлээ, энэ бол улс төрийн соёл гэж харж, сайшааж байгаа нь ч цөөнгүй. “МАХН нэрээ сольж МАН болоод УИХ-ын сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би хар толгойгоороо хариуцна” гэж хэлсэн удаатай. Энэ амлалтадаа хүрэв үү. Юутай ч УИХ-ын гишүүнээс татгалзах үйлдэл тийм ч шинэ содон зүйл биш ч /өмнө нь  МҮАН-ын дарга М.Энхсайхан, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар татгалзаж байсан байна. Мөн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Шаравдорж УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө өгч байсан ч хүлээж аваагүй аж/ гэсэн сүүлийн үеийн улс төрийн амьдралд том сургамж боллоо. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн болох гэж үхэн хатан тэмцэж, архи, мөнгө тарааж, сонгогчдын саналыг худалдаж авчихаад ичихчгүй ард түмний төлөөлөл болох гээд дайраад байгаа нөхдүүдэд У.Хүрэлсүх жинхэнэ эр зориг гэж юу байдгийг харуулав. Тухайлбал, Увс аймагт мөнгө тараасан нь баримтаар нотлогдсон эргүүлэн татагдах магадлалтай Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Өвөрхангай аймагт архи, мөнгө тараасан, хууль зөрчсөн хэмээн маргалдаж яваа Г.Батхүү, Д.Зоригт, С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг түүнээс сургамж аваасай гэж хэлэхэд ч нүүр улайхааргүй зүйл болов. Энэ бол сүүлийн үед парламентын танхимд нэгнийгээ соёлгүй гэж хэлж соёлгүй зан гаргадаг гишүүдэд үлгэр дуурайл болов.
Мөн У.Хүрэлсүхэд үсэртлээ шанаадуулсан Г.Баярсайханы хувьд дахиад шанаадуулчих вий гэсэн айдасгүй болж байгаа нь лавтай.
У.Хүрэлсүхийг яагаад “зодог тайлах” болов гэдэг асуултын бас нэгэн учир битүүлэг хариултын тухайд У.Хүрэлсүхийг хууль хяналтын байгууллагынхан “хүрэн оймсоо бэлдээд байж бай” гэж хэлсэн гэх. Энэ нь, түүний хийсэн хэргүүд сэдэрч “аавынд морилох” болсноос үүдэн ийм шийдвэр гаргасан ч гэж ярьж байна. Бас нэгэн зөв биш хариулт нь түүнийг дараагийн парламентад одоогийнхоос илүү том орж ирэхээр сэтгэл шулуудаж ийн шийдвэр гаргасан. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тохироо хийсэн ч гэх мэдээллийг ярьж байна. Юутай ч У.Хүрэлсүх энэ удаад эр зориг гаргалаа. Түүний энэ үйлдлийн хариуд “Энэ цагийн эгэл баатар” цол олгосон ч болохоор болов.

Д.Намнан

0 Сэтгэгдэл
германы том улс төрч эхнэрээ хорт хавдар тусч зовж шаналж байх үед намынхаа даргаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаад эхнэрээ сахиж байсан, удалгүй эхнэр нь өнгөрсөн хэдий ч тэр жинхэнэ хүн гэж ийм байх ёстойг нийгэмд ойлгуулж үлгэр дуурайл болж байв. Мөн бас нэг том улс төч уржнан эхнэртээ өөрийнхөө бөөрийг өгч аварсан даа. Монголд тэр тусмаа зодолдооч нэртэй Хүрэлсүх ийм шийдвэр гаргасан нь үнэхээр хүн чанараар сайн хүн юм үнэхээр манлайлагч хүн юм байна гэж ойлгогдлоо браво
сайн ч эр сайхан ч залуу шүү дээ.
болж байгаа бүх процесст талархаж байна...Хүрэлсүхийг одоо хүндлэж байнаа
uhsen yund ni umuurdug yum namiinhnaasaa zugtaj baina shdee
тийм ээ чадаж л байна ш дээ
энэ эр мундаг л эр шүү дээ. юунд нь элдвээр хэлээд байдаг юм. чадаж байна түүнд амжилт хүсэх хэрэгтэй
Хамгийн их уншсан