Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Хүрэлсүх олны анхаарлын төвд

УИХ-ын гишүүн Г.Баярсайхныг Төрийн ордонд барьж авч зодон хэрэг мандуулснаасаа хойш улс төрийн тавцанаа байгаа байхгүй нь мэдэгдэхгүй болж сураг алдарсан У.Хүрэлсүх дахиад л олны анхаарлын төвд орлоо.
Нэгэн бол толгойдоо цагаан тууз зангидаад жагсаал удирдаад явж байдаг, нэг бол хэн нэгнийг шанаадаж явдаг, УИХ-ын хуралдаан дээр бол сөрөг хүчнийхэнтэй ана мана хэрэлдэж намаа хамгаалдаг энэ хүн уг нь байнга л олны анхаарлын төвд байдаг хүн.
Харин намынхаа нэрийг сольж энэ нь УИХ-ын сонгуульд ялагдах эхлэл тавьснаас хойш тун ч даруухан байж байгаа. Төрийн ордонд зодоон хийнээсээ хойш жагсах ч үгүй, чуулганы танхимын хаалга дарж суух ч үгүй чимээгүй байлаа. Одоо харин УИХ-ын гишүүнээсээ татгалзаж дахиад олны анхаарлын төвд орлоо.
Хүмүүс янз бүрээр л үзэл бодлоо илэрхийлж байна. Зарим нь “Зөв эр хүн”, “Зөв шийдвэр байна”  гэж байхад нөгөө зарим нь “Хүрэлсүхээс олон хүн үлгэр жишээ авах ёстой” гэсэн байна. Олон хүн “Болж, болж, аль хэдийн тэгэх байсан” гэсэн байна. Ер нь нэг л хэсэгтээ олны бухимдлыг ихээхэн төрүүлдэг байсан эрхэм түшээ харин ч талархлын үг сонсч эхэллээ. “Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр ялагдчихаад бухимдаж явахад Хүрэлсүх ч эр хүн юм аа” гэсэн байх юм.
Гэхдээ хүмүүсийн олонхи нь түүнийг түр ч гэсэн хугацаагаар улс төрөөс холдож байгаад нь баяртай байгаагаа илэрхийлж “ашгүй дээ” гэсэн хандлагаар сэтгэгдлээ бичиж байна.
Хамгийн гол нэг ажиглагдаж байгаа зүйл бол “Хүрэлсүх шиг ийм эр зориг гаргаад буруугаа хүлээх ёстой хүн УИХ-д  хэд хэд байгаа” гэсэн хандлага байна.
Юутай ч улстөрд олон жил чанагдаж явсан энэ хүний улс төрөөс гарч байгаа нь ямар нэгэн байдлаар хүмүүст таалагдаж олны анхаарлын төвд орж байна. Нэг талаас хүн бүр л албан тушаалд, ялангуяа УИХ-ын гишүүний суудалд дурладаг болсон энэ цагт ямар ч хэл амгүйгээр намын жагсаалтаар парламентад орж ирчихээд өөрөө сайн дураараа татгалзаж улс төрийн болоод иргэний эр зориг гаргаж байгаад нь.... Нөгөө талаар өд сагсалзуулсан мангуу хэмээн нэрийдсэн хийрхэлтэй энэ эр шинэчлэлийн Засгийн газрын ажилд садаа болоод хүн барьж авч зодоод байхгүй болж байгаад нь баяртай байгаа бололтой.
Энэ бүхнийг орхиод бодоход нэг асуулт өөрийн эрхгүй гарч ирээд байна. МАН-ын бас чамгүй улстөрч У.Хүрэлсүх одоо хаачих вэ.
Нэгэн цагт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, сайд, Монголын улс төрийн томоохон хүчин МАН-ын гол хөдөлгөгч Ерөнхий нарийн бичгийн дарга асан энэ хүн одоо яах вэ. Өөрийнх нь өргөдөлдөө бичсэн гэж яригдаад байгаачлан арай ч эмнэлгийн ор сахиад, эмнэлэг гэр хоёрын хооронд халуун савтай цай бариад алхахгүй л байлтай.
УИХ-ын гишүүний суудлаасаа татгалзана гэдэг өргөдлөө УИХ-ын даргад өргөн барьсан атлаа намынхаа шинэ даргад зөвхөн амаар хэлж байснаас биш нарийн учраа гаргаж, албан ёсоор өргөдөл өгөөгүй гэдгийг Ө.Энхтүвшин хэлдэг. Тэгэхээр өөрийн гэсэн бодолтой, энэ намд хийсэн зүйлтэй У.Хүрэлсүх гэдэг хүн шинээр томилогдсон дарга нартаа ямаршуухан хандлагатай байгаа нь бас харагдаж байна. Тэдэнтэй ч юу ярих вэ дээ гэж байгаа нь тэр болов уу. Тэгэхээр намаасаа ямар нэгэн албан тушаал, энэ тэр харахгүй гэдэг нь ойлгомжтой байна. Яг үнэндээ ч тийм нүүр ч байхгүй л дээ.

Х.Өлзий

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан